Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 720 хүүхэд үйлчлүүлжээ | News.MN

Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 720 хүүхэд үйлчлүүлжээ

Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 720 хүүхэд үйлчлүүлжээ

Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 720 хүүхэд үйлчлүүлжээ

Хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах, шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлдэг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр энэ оны эхний гурван сард нийт 1053 хүн үйлчлүүлжээ. Үүний долоо нь эрэгтэй, 326 нь эмэгтэй, харин 720 нь хүүхэд аж.

Нийслэлд эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 388 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 39 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин хөл хорио тогтоосон дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс хойш 102 тусгай дугаарт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1365 дуудлага бүртгэгдсэн гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Цагдаагийн байгууллагын тусгай дугаарт хоногт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 100-150 дуудлага мэдээлэл бүртгэгддэг аж. Хөл хорио тогтоосон хамгийн эхний өдөр 182 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Харин бусад өдөр энэ төрлийн 100-гаас доош дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрээр үйлдэгдэж байж болзошгүй юм. Иймд иргэддээ гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг 102, 107, 108 тусгай дугаарт холбогдон мэдээлэхийг цагдаагийн газраас сануулж байна.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж