Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш нийт дөрвөн удаагийн хөл хорио тогтоосон. Энэ арга хэмжээ нь халдварт өвчлөлийн үед авч хэрэгжүүлэх хамгийн сайн арга болохыг албаныхан онцолж буй.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр "Бүх нийтийн бэлэн байдал зарлахаас өмнө тав хоног тутам тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдэж байсан. Урт хугацааны тооцооллоос харахад хөл хорио тогтоогоогүй бол есдүгээр сар гэхэд 190 мянган хүн халдвар авах эрсдэлтэй байсан. Хөл хорионоос гарах стратеги гэж байдаг. Тавдугаар сарын 8-наас хөл хорионы дэглэмийг бууруулахаар бол хөл хорионы дараах стратегийг зөв хэрэгжүүлэх ёстой.
Ямар салбар чиглэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийхгүй байх вэ гэдэгт нарийн зохицуулалт хийх шаардлагатай. Түүнчлэн манай улсын хүн амын гуравны нэг нь 17-гоос доош насны хүүхэд. Хүүхдүүд вакцинжуулалтад хамрагдаагүй учраас тэдгээрийн дунд халдвар дамжих эрсдэлтэй. Иймээс вакцинжуулалтын дараа ч халдвар хамгааллын дэглэмийг нарийн баримтлах хэрэгтэй” гэсэн юм.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ