ЭМЯ: 1185 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа | News.MN

ЭМЯ: 1185 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

COVID-19

ЭМЯ: 1185 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

ЭМЯ: 1185 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.05.02) Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Сүүлийн 24 цагт Covid-19-ийн нийт 1185 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа. Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 37839 болсон бол нас барсан хүний тоо 117 болжээ. Сүүлийн 24 цагт 1026 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 21707 болж байна.

Шинээр батлагдсан тохиолдлын 1059 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 123 нь орон нутагт батлагджээ. Ийнхүү орон нутгийн өвчлөлийн тоо 4231 болж өсөв. Халдварын байдлыг аймгуудаар авч үзвэл:

Завхан аймаг – 32

Говь-Алтай – 26

Архангай аймагт – 1

Сүхбаатар аймагт – 4

Увс аймагт -1

Ховд аймагт – 1

Дархан-Уул аймагт – 14

Орхон аймагт – 35

Төв аймагт – 7

Сэлэнгэ аймагт – 2 тохиолдол тус тус батлагдаад байна.

Улсын хэмжээнд 4919  хүн Covid-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс

  • 2738 хүний биеийн байдал хөнгөн
  • 1585  хүний биеийн байдал хүндэвтэр
  •  484 хүний биеийн байдал хүнд
  •  112 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Covid-19-ийн улмаас нас барсан иргэдийн тухайд:

Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдсан 84 настай эрэгтэй,

Дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдсан 47 настай эмэгтэй нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Улсын хэмжээнд өчигдөр (2021.05.01) 82683 иргэн Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагджээ. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунд 712345 иргэн, хоёрдугаар тунд 361737 хүн хамрагдаад байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш улсын хэмжээнд нэгдүгээр тунд 887248, хоёрдугаар тунд 409290 хүн хамрагдлаа. Нийт 18-39 насны иргэдийн вакцинжуулалтад хамрагдах идэвх сул байна.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Saturday, May 1, 2021

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-05-02 122.201.31.226

үнэндээ тэр спутник чинь хүсэх юм биш шүү дээ, астразенекатай адил генийн инженерчлэлийн аргаар сармагчин, хүний ген дээр короногийн сэртэнгийн уургийг угсарч гаргаж авсан ирээдүйд хүний генд яаж нөлөөлөх нь тодорхойгүй, оросууд ч өөрсдөө хийлгэхгүй байгаа, туршилтын шатаа дуусгаагүй, ДЭМБ зөвшөөрөөгүй. бүртгээгүй байгаа хүний генд нөлөөлж мэдэх хор шүү дэ, тэрний оронд вирүсыг идэвхгүйжүүлэх уламжлалт аргаар хийсэн хятад вакцин нь хамаагүй найдвартай шүү.

Avatar

Зочин 2021-05-02 103.10.23.171

Нас баралт цөөрч байна иргэдээ вакцинаа хийлгээд байгаарай

Avatar

Зочин 2021-05-02 202.131.230.218

Корона гэж байхгүй хүмүүсийг айлгаж гэрт нь байлгаж байгаад гадныхантай нийлж газар доорхи баялагыг нь ухаж дуусгах гэсэн хулгайчдын башир арга ямар олон лиценз олгогдож уул ус ,ой мод,говь тал нутаг сүйдэж байгааг хүмүүс удахгүй мэдэх байлгүй ковид дуусаад нутагтаа очиход ихэнхи нутаг орон нь танигдхааргүй болцон байхвий дээ

Avatar

Зочин 2021-05-02 139.5.216.10

Ene neg nuhriig huduu ger luu n butsaachih yumsan. Taminee

Avatar

Зочин 2021-05-02 202.9.40.177

asdasd

Avatar

Зочин 2021-05-02 66.181.184.73

1 сар хөл хорио тогтоож хүн амынхаа ихэнхийг нь вакцинжуулаад байхад халдвар яагаад буурахгүй байна? Бодож байгаа хүн байна уу?

Avatar

Зочин 2021-05-02 202.9.40.12

Хамгийн гол нь халдварыг бууруулахдаа биш харин бүх ард иргэдийг вакцинжуулж авах нь чухал бололтой. Хүмүүсийн ундны усанд вирус хольчоогүй л бол яагаад ингэж өдөрт мянгаараа илрээд байгааг би бас сайн ойлгохгүй л байна.

Avatar

Зочин 2021-05-02 66.181.188.11

11096 хүн ямар нэгэн эмчилгээгүй автобусанд чихцэлдээд халдвар тараагаад байгаа юм уу. QR кодтой машинаараа эхнэртэйгээ албандаа явж байхад эхнэрийг нь буулгаад халдвартай автобусанд оруулдаг нь ямар бодлого вэ? Орой очоод автобуснаас халдвар авбал орой очоод эхнэр нь халдвар тараагч болно доо.

Avatar

Zochin 2021-05-02 122.201.31.226

ee odoo hiatad vacciniig muu heleed hiilgehgui bgaa heseg orkuud udsen, tedniig guih shaardlagagui, haldvaraa avaad uhvel sain l biz, manai niigem tsevershine. Odoo hotiin vaccinjuulaltaa zogsoogood hodooniihniigoo , tarialanchdaa, uul uurhainhniigaa vaccinjuulaad naad vaccinjuulaltaa duusga. Mongoliin niigemd bas tseverlegee hiih heregtei bna, yum bolgoniig muu heleed, hardaad suudag ajliin sadaanuudaas salah heregtei bna, tegj baij mongol hogjino.

Avatar

Иргэн 2021-05-02 192.82.72.225

Хотод ямар ч дараалал хүн байхгүй баахан вакцин хийх цэгүүд бөөн зардал гаргаад сууж бна.

Avatar

Зочин 2021-05-02 202.131.230.218

Уул уурхайд ажиллаж байгаа хүмүүс вакцин хийлгэх хугацаа нь болчоод байна шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж