Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.05.02) Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт Covid-19-ийн нийт 1185 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа. Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 37839 болсон бол нас барсан хүний тоо 117 болжээ. Сүүлийн 24 цагт 1026 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 21707 болж байна.
Шинээр батлагдсан тохиолдлын 1059 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 123 нь орон нутагт батлагджээ. Ийнхүү орон нутгийн өвчлөлийн тоо 4231 болж өсөв. Халдварын байдлыг аймгуудаар авч үзвэл:
Завхан аймаг – 32
Говь-Алтай – 26
Архангай аймагт – 1
Сүхбаатар аймагт – 4
Увс аймагт -1
Ховд аймагт – 1
Дархан-Уул аймагт – 14
Орхон аймагт – 35
Төв аймагт – 7
Сэлэнгэ аймагт – 2 тохиолдол тус тус батлагдаад байна.
Улсын хэмжээнд 4919 хүн Covid-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс
- 2738 хүний биеийн байдал хөнгөн
- 1585 хүний биеийн байдал хүндэвтэр
- 484 хүний биеийн байдал хүнд
- 112 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Covid-19-ийн улмаас нас барсан иргэдийн тухайд:
Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдсан 84 настай эрэгтэй,
Дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдсан 47 настай эмэгтэй нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Улсын хэмжээнд өчигдөр (2021.05.01) 82683 иргэн Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагджээ. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунд 712345 иргэн, хоёрдугаар тунд 361737 хүн хамрагдаад байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш улсын хэмжээнд нэгдүгээр тунд 887248, хоёрдугаар тунд 409290 хүн хамрагдлаа. Нийт 18-39 насны иргэдийн вакцинжуулалтад хамрагдах идэвх сул байна.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Saturday, May 1, 2021
Ц.ЯНЖИНДУЛАМ