Талибаны дайралтад АНУ агаарын цохилтоор хариу барив

Хуучирсан мэдээ: 2021.05.02-нд нийтлэгдсэн

Талибаны дайралтад АНУ агаарын цохилтоор хариу барив

Талибаны дайралтад АНУ агаарын цохилтоор хариу барив

АНУ болон НАТО цэргүүдээ Афганистанаас өчигдөр (2021.05.01) албан ёсоор татаж эхэлсэн билээ. Гэвч үүнийг дагаад Афганистаны хэд хэдэн хэсэгт талибанчуудын үйл ажиллагаа эрс идэвхжиж, халдлага, дайралт зэргийг зохион байгуулж байгаа юм. Жишээлбэл, нутаг буцахаа хүлээж буй АНУ-ын үлдсэн цэргүүдийн байрлаж буй бааз руу дайрсан талибанчуудын дайралт бүтэлгүйтсэн байна. Эл үйл явдлаас харахад талибанчууд америк цэргүүдийг зүгээр явуулахгүй, Афганистанаас гаран гартал нь элдэв аргаар саатуулах төлөвлөгөөтэй байгаа бололтой.

АНУ энэ оны есдүгээр сарын 11 гэхэд Афганистан дахь бүх цэргээ татаж дуусгахаар ажиллаж байна. Гэвч цэргүүд нутаг буцаж эхлэхийн өмнөх үдэш буюу дөрөвдүгээр сарын 30-нд Логар мужийн Пул-и-Алам хот дахь зочид буудлын гадна тэсрэх бөмбөгтэй машин дэлбэрч, дор хаяж 27 хүний аминд хүрчээ. Тус үйл явдалд хэн буруутай нь тогтоогдоогүй байгаа ч Афганистаны засгийн газар “Талибанаас зайлахгүй” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа юм.

Хэрвээ дээрх террорист ажиллагааг Талибан зохион байгуулсан нь үнэн бол өнгөрсөн онд байгуулсан гал зогсоох гэрээ бүрэн цуцлагдсан бололтой. Чухамдаа Талибан хэзээ ч галаа зогсоолгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр ирсэн юм. Дээрх халдлага сүүлийн үед байгаагүй хэмжээний ноцтой байсан бөгөөд талибанчууд тактикаа өөрчилж буйн шинж бололтой.

Талибанчууд АНУ-ыг тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд бүх цэргээ татсан байна хэмээсэн гэрээний заалтаа зөрчсөн гэж буруутгаж байгаа юм. Дээрхээс гадна Талибаны цэргүүд АНУ, НАТО-ын цөөн хэдэн цэрэг байрлаж буй Афганистаны цэргийн бааз руу дөрөвдүгээр сарын 30-нд дайрсан нь бүтэлгүйтсэн аж. Мөн Кандахар дахь АНУ-ын цэргийн баазад пуужингийн дайралт болсон ч хохиролгүй өнгөрсөн байна. Эдгээр дайралтуудад АНУ-ын талаас талибанчуудын байрлалд агаараас цохилт өгч хариу барьжээ.

Эх сурвалж: WEEK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж