Халдварын тохиолдол буурахгүй байгаа энэ үед ойрын хавьтал болсон иргэд хаана, хэрхэн шинжилгээнд хамрагдах талаар мэдээлэл дутмаг байна. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын Шуурхай штабын ээлжит мэдээллийн үеэр “Батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал болсон дуудлага маш их ирж байна. Одоогийн байдлаар нийслэлд ойрын хавьтлын 24 мянга гаруй иргэн хяналтад байна. Иргэн бүрээс очиж PCR шинжилгээ авахад маш их ачаалал үүсч байна.
Ойрын хавьтал болсон иргэдэд өрхийн эрүүл мэндийн төв хяналт тавьж байна. Хэрэв биед нь эмнэлзүйн шинж тэмдэг тод илэрсэн тохиолдолд тандалтын баг очиж шинжилгээ авах юм. Цаг хугацааны хувьд тандалтын баг ойрын хавьтал бүрээс очиж шинжилгээ авах боломжгүй. Ойрын хавьтал болсон хэдий ч эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй бол та Covid-19-өөр өвчлөөгүй байх боломжтой. Шинжилгээ өгнө гэдэг нь эрүүл мэндийн салбарын лабораториудад маш их ачаалал үүсгэж байгаа тул тайван байж, гэрийн нөхцөлд дархлаагаа дэмжих хэрэгтэй” хэмээн холбогдох албаны мэргэжилтэн мэдээлсэн юм.
НЭМГ-аас өөрийгөө ойрын хавьтал болсон гэж үзэж байгаа иргэд хамгийн түрүүнд харъяа дүүрэг, хорооны Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, хэзээ, хэн гэдэг хүний ойрын хавьтал болсон гэдгээ хэлэх шаардлагатайг зөвлөж буй. Учир нь иргэний өгсөн мэдээллийг компьютер дээр шүүж, ойрын хавьтал болсон эсэхийг тодорхойлж байгаа билээ. Хэрэв ойрын хавьтал мөн болох нь тогтоогдвол тухайн иргэн өөрийгөө тусгаарлах хэрэгтэй юм.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Зочин 2021-05-02 192.82.71.61
Хавьтлуудаас шинжилгээ авах ажлаа бууруулаач ээ. Ядаж л төрийн байгууллагуудын дайчлагдан ажиллаж буй тандалтын багийн автомашины жолооч нарыг цөөлөөч ээ. Иргэд чинь өөрсдийгөө хамгаалах тал дээр хичээхгүй, наад зах нь вакцинаа ч хийлгэчихгүй байхад тандалтын баг, тэр тусмаа эмнэлгийн бус жолооч нар энэ өвчтөн хавьтал руу очиж ажиллах илүү ажил биз дээ. Хэнэггүй тэнэмэл юмнуудаас болж эрсдэлтэй ажилд дайчлагдан, гэр бүлдээ ч эрсдэл бий болгох хүнд нөхцөл болж байна.
Зочин 2021-05-02 192.82.71.61
Вакцин хийлгэхгүй, халдвараас өөрийгөө хамгаалахгүй хэнэггүй хүмүүсийг зөнд нь хаях хэрэгтэй. Өөрийгөө ч хайрлахгүй юмнуудыг очиж шинжилгээ авч бөөцийлөөд яадаг байна аа. Хүний өмнөөс өвдчихсөн юм шиг юмнууд өрөөлд гай болоод.
Зочин 2021-05-02 202.126.90.73
Зөв
Зочин 2021-05-02 103.229.123.241
Энэ одоо юу гэсэн үг вэ, эрүүл мэндийн сайд аа, Ойрын хавьтал болсноо мэдэхгүй хүн бол тэгээд яах юм болж байнаа? Бүх насаараа эрүүл мэгдийн даатгалд мөнгө төлсний ач холбогдол одоо л гарха ёстой юмсан даа. Харамсалтай нь Ундармаатайгаа хуваагаад цохьчихоод, одоо халдвар авсан хүмүүс нь өөрснөө учраа ол гэж байгаа юм уу? Ийм ажил зохион байгуулж чадахгүй юм бол засаг гэж байгаад ямар хэрэг байна. Дуудлагын дагуу очоод, ядаж түргэн тестеер шалгах хэрэгтэй шүү дээ. Ажлаа хий л дээ.
Зочин 2021-05-02 66.181.187.206
Шинжилгээний захиалга өгөөд 3 хоногийн дараа ирж шинжилгээ авч байна хариуг нь 2-3хоногийн дараа гарна гэнээ тэгэхээр яаж халдвар буурах вэ яаж хүндрэхгүй бөйх юм бэ
Зочин 2021-05-02 203.91.118.254
ойрын хавьтлаас шинжилгээ авахгүй байна зөвөлгөө ч өгөхгүй байна тэр шинжилгээ нь дууссан юмуу
Зочин 2021-05-02 66.181.187.206
50000 хүнээс шинжилгээ авч чадаж байсан шүү дээ энэ чинь ажлын зохион байгуулалтын асуудал шинжилгээ авч байж халдварыг илрүүлж байж эмчилнэ шүү дээ Чадахгүй байгаа бол 2 хөршөөсөө тусламж хүсээч
Зочин 2021-05-02 218.212.103.241
Ойрын хавьтал болгоныг мухарлахыг ЭМЯ-ны үүрэг болгон хариуцлагажуулж байж энэ цар тахлыг хумьж чадна. Үүн дээр төсөв санхүү, тоног төхөөрөмж, хүний нөөцөөр хангах болон халдварын схем-судалгаа зэрэгт төрийн шууд дэмжлэг шаардлагатай. Мэдээж иргэд хариуцлагатай байх ёстой2.
Ингээд хэр хол явах юм 2021-05-02 192.82.74.179
Үнэхээр эм эмнэлэг, эмчийн нөөц бололцоо нь хүрэлцэхгүй байгаа юм бол Итали шиг Оросын цэргийн эмч нарыг уриач дээ. Гарах зардал нь адилхан л тусах болов уу, илүү хурдан хумьчихсан байх бсан
Зочин 2021-05-02 64.119.22.199
Та бүхэн авахгүй гээд яах юм? Хүн санаатайгаар а**х гээгүй бол шинжилгээгээ очиж аваад хийх ёстой ажлаа дуусга. МАН сөнөтүгэй.
Одоо болохоо байж л гэнэ 2021-05-02 59.153.115.95
Одоо коронаг тоохоо байж бгаан илрэл. Анх зүгээр сүржигнэж өгч бсан бол одоо бдаг л юм гэсэн шиг хандаж бна. Корона бол зүгээр л улс төржилт мөнгө угаалт ашиг хонжоо.
Дарь 2021-05-02 66.181.161.2
Мөнгөө буруу хэмнэж байна. Хэмнэснээс хамаагүй илүү хохирол гарна. харин хямд оношлуур ол. Дэлхийн зах зээлд оношлуур хямдраад байна. Бүх зардалтайгаа нэг сорил таван доллар хүрэхгүй болмон.
зочин 2021-05-02 122.201.31.226
тийм л санаа чинь зовоод байгаа юм бол вакцинаа хийлгэ оркуудаа, зүгээр суучаал бусдыг шүүмжлээд юм нэхээд суух санаатай үхэрүүд
Зочин 2021-05-02 103.242.47.98
Нөгөө манай эрдэмтэдийн бүтээсэн шүлсээр оношлогч юу болсон бэ?
Ламбугай 2021-05-02 202.55.188.105
Харин сураггүй болсон. Заавал гаднаас өндөр үнэтэй оношлуур авах сонирхолтой байдаг юм шиг байх юм.
Зочин 2021-05-02 202.126.89.82
Нийслэл олон дарга одоо сайн ажиллахгүй бол оптоороо огцорно шүү.
Улаанбаатар хотын иргэдээ бодно уу
Зочин 2021-05-02 66.181.187.70
Найр хавтгайрлаа
иргэн 2021-05-02 202.179.27.190
Одоо бүр ойрын хавьтлаа ч тоохоо болилоо.
Зочин 2021-05-02 202.55.188.37
Одоо ч бүүр дийлэхээ больж дээ.хөөрхий ингээд гаргуундаа гарч эхэлж байгаамдаа өвдөхөөс чинь нааш тоож харахгүй нь байнашд.
Зочин 2021-05-02 66.181.187.70
Ойрын хавтагчидаас бүгдийг нь хамааруулж болдоггүй юм байх даа.1хаалга шинжилгээ хийж байсан үеийнх шигээ хамруулбал 24 мянга хүн ээ бүгдийг авч болно доо. Тэр үед 50,60 мянгаар нь авч болж л байсан даа .
Зочин 2021-05-02 139.5.216.119
Тэр үед оношлуур авч байсан зээлийн мөнгө дууссан. Уг нь гамнаж байгаад одоо хэрэглэх байсан байж дээ