Журам зөрчсөн 162 автомашины QR кодыг хүчингүй болгов

Хуучирсан мэдээ: 2021.05.02-нд нийтлэгдсэн

COVID-19

Журам зөрчсөн 162 автомашины QR кодыг хүчингүй болгов

Журам зөрчсөн 162 автомашины QR кодыг хүчингүй болгов

Бүх нийтийн бэлэн байдлын үед төрийн болон зөвшөөрөгдсөн салбарын ажилтан, иргэн, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд QR кодоор зорчуулах ажил энэ сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд тээврийн хэрэгслийн QR кодоо бусдад дамжуулсан, худалдсан, цагийн хязгаарлалттай үед замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан зөвшөөрлийг цуцалж, хүчингүй болгохыг ажлын хэсэг онцолж байсан юм.

Өнгөрсөн хугацаанд QR кодоор замын хөдөлгөөнд оролцох түр журам зөрчсөн нийт 162  тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг хүчингүй болгож цуцалжээ. Тухайлбал, буяны ажлын бичгийн он, сарыг өөрчлөн замын хөдөлгөөнд оролцсон, эрүүл мэндийн байгууллагад олгосон зөвшөөрлийг өөр салбарын хүнд ашиглуулсан, хүчингүй QR код ашигласан, зөвшөөрөгдсөн цагийн хязгаарлалтыг зөрчсөн зэрэг үйлдэлд хариуцлага тооцох үүднээс QR зөвшөөрлийг цуцалсан байна.

Системд бүртгэгдсэн иргэн, хуулийн этгээд тээврийн хэрэгслийн QR кодоо www.smartcar.mn цахим хуудсаас хэвлэн авч, тээврийн хэрэгслийн урд, салхины шилний баруун доор, жолоочийн харагдах байдалд нөлөөлөхгүйгээр байрлуулан, ажлын үнэмлэхээ үзүүлж, хөдөлгөөнд оролцох ёстой юм.

Иймд QR кодоор замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийг “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг дагаж мөрдөхийг албаныхан сануулж байна.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж