Зорилтот бүлгийнхний 43 хувь вакцины эхний тунд хамрагджээ | News.MN

Зорилтот бүлгийнхний 43 хувь вакцины эхний тунд хамрагджээ

COVID-19

Зорилтот бүлгийнхний 43 хувь вакцины эхний тунд хамрагджээ

Зорилтот бүлгийнхний 43 хувь вакцины эхний тунд хамрагджээ

Манай улс Covid-19-өөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж буй билээ. Улсын хэмжээнд өчигдөр (2021.05.01) 82683 иргэн Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагджээ. Үүний 49711 иргэн нь нийслэлд хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нэгдүгээр тунд 695946, хоёрдугаар тунд 370563 хүн хамрагджээ.

Улаанбаатар хотод өнөөдөр (2021.05.02) дархлаажуулалтын 110 цэгт 75904 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байгааг албаныхан мэдээллээ.

Одоогийн байдлаар Монгол Улсад зорилтот бүлгийнхний 43 хувь нэгдүгээр тун, 20 хувь хоёрдугаар тундаа бүрэн хамрагджээ.

Covid-19-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдсанаас хойш 14 хоногт дархлаа тогтоно гэж мэргэжилтнүүд хэлж буй. Гэхдээ вакцины хоёр тунгаа бүрэн хийлгэсэн ч вирусээр хөнгөн өвчилж, бусдад тараах эрсдэлтэй тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ тогтмол барих шаардлагатайг ЭМЯ анхааруулсаар байгаа билээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-05-02 122.201.31.226

үнэндээ тэр спутник чинь хүсэх юм биш шүү дээ, астразенекатай адил генийн инженерчлэлийн аргаар сармагчин, хүний ген дээр короногийн сэртэнгийн уургийг угсарч гаргаж авсан ирээдүйд хүний генд яаж нөлөөлөх нь тодорхойгүй, оросууд ч өөрсдөө хийлгэхгүй байгаа, туршилтын шатаа дуусгаагүй, ДЭМБ зөвшөөрөөгүй. бүртгээгүй байгаа хүний генд нөлөөлж мэдэх хор шүү дэ, тэрний оронд вирүсыг идэвхгүйжүүлэх уламжлалт аргаар хийсэн хятад вакцин нь хамаагүй найдвартай шүү.

Avatar

Zochin 2021-05-02 122.201.31.226

ee odoo hiatad vacciniig muu heleed hiilgehgui bgaa heseg orkuud udsen, tedniig guih shaardlagagui, haldvaraa avaad uhvel sain l biz, manai niigem tsevershine. Odoo hotiin vaccinjuulaltaa zogsoogood hodooniihniigoo , tarialanchdaa, uul uurhainhniigaa vaccinjuulaad naad vaccinjuulaltaa duusga. Mongoliin niigemd bas tseverlegee hiih heregtei bna, yum bolgoniig muu heleed, hardaad suudag ajliin sadaanuudaas salah heregtei bna, tegj baij mongol hogjino.

Avatar

Зочин 2021-05-02 202.126.89.98

ХОТЫН ХАРЪЯАЛАЛТАЙ Ч АЙМАГТ ИРЭЭД ГАЦСАН ИРГЭД АЙМАГТАА ВАКЦИН ХИЙЛГЭЖ БОЛНО БИЗДЭЭ ??? АЙМАГ НЬ БИДНИЙГЭЭ ХОТЫНХ ГЭЭД ХАВЧИЖ ГАДУУРХААД УНАВАЛ ЯАНА ВЭ ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж