Зорилтот бүлгийнхний 43 хувь вакцины эхний тунд хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2021.05.02-нд нийтлэгдсэн

COVID-19

Зорилтот бүлгийнхний 43 хувь вакцины эхний тунд хамрагджээ

Зорилтот бүлгийнхний 43 хувь вакцины эхний тунд хамрагджээ

Манай улс Covid-19-өөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж буй билээ. Улсын хэмжээнд өчигдөр (2021.05.01) 82683 иргэн Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагджээ. Үүний 49711 иргэн нь нийслэлд хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нэгдүгээр тунд 695946, хоёрдугаар тунд 370563 хүн хамрагджээ.

Улаанбаатар хотод өнөөдөр (2021.05.02) дархлаажуулалтын 110 цэгт 75904 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байгааг албаныхан мэдээллээ.

Одоогийн байдлаар Монгол Улсад зорилтот бүлгийнхний 43 хувь нэгдүгээр тун, 20 хувь хоёрдугаар тундаа бүрэн хамрагджээ.

Covid-19-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдсанаас хойш 14 хоногт дархлаа тогтоно гэж мэргэжилтнүүд хэлж буй. Гэхдээ вакцины хоёр тунгаа бүрэн хийлгэсэн ч вирусээр хөнгөн өвчилж, бусдад тараах эрсдэлтэй тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ тогтмол барих шаардлагатайг ЭМЯ анхааруулсаар байгаа билээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж