Эмнэлэгт эмчлүүлж буй Covid-19-тэй хүүхдүүдэд бэлэг хүргүүлнэ | News.MN

Эмнэлэгт эмчлүүлж буй Covid-19-тэй хүүхдүүдэд бэлэг хүргүүлнэ

Эмнэлэгт эмчлүүлж буй Covid-19-тэй хүүхдүүдэд бэлэг хүргүүлнэ

Эмнэлэгт эмчлүүлж буй Covid-19-тэй хүүхдүүдэд бэлэг хүргүүлнэ

Нийслэлийн хэмжээнд Covid-19 авсан 3000 гаруй хүүхдээс 1700 орчим нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй тэдгээр хүүхдүүдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар UNICEF буюу Хүүхдийн сантай хамтран бэлдсэн хөгжлийн багц бэлгийг хүргүүлэхээр болжээ.

Бэлгийг хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлэг болон эмчээр дамжуулан өгөх аж. Хүүхдүүдэд зориулсан тус хөгжлийн багц бэлэг нь сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, хувь хүний хөгжлийн болон уран зохиолын ном, зургийн дэвтэр, өнгийн харандаанаас бүрджээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн санд хүсэлт тавьснаар энэ төсөл хэрэгжих боломж бүрдсэн. Төслийн хүрээнд хүүхдүүдэд хөгжлийн багц бэлэг өгөхийн зэрэгцээ мэргэжлийн сэтгэл зүйн баг утсаар болон онлайнаар зөвлөгөө өгөх бэлтгэл ажлыг хангаад байна” хэмээн ярьсан юм.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-02 66.181.181.99

Зөв ажил байна. Баяр хүргэе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж