"Спутник V" вакцины 20 мянган тунг хүлээн авав

Хуучирсан мэдээ: 2021.05.02-нд нийтлэгдсэн

COVID-19

"Спутник V" вакцины 20 мянган тунг хүлээн авав

"Спутник V" вакцины 20 мянган тунг хүлээн авав

Манай улс ОХУ-ын "Спутник-V" вакцины нэг сая тун худалдан авах гэрээ байгуулсан. Энэ дагуу ОХУ-ын "Спутник V" вакцины эхний ээлжийн 20 мянган тунг өчигдөр орой хүлээн авав. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ тухай өөрийн цахим хуудастаа “Засгийн газрын холбогдох байгууллагууд вакцин татан авах ажлыг түргэсгэх чиглэлээр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, идэвхтэй ажилласаар байна. Манай хувийн хэвшлээс мөн 20 мянган тун вакцин татан аваад байна" хэмээн онцолжээ. Мөн тэрбээр "Вероселл" вакцины ээлжит 334 400 тунг өнөөдөр шөнө тээвэрлэн авчирна хэмээн бичсэн байна.

Монгол Улс "Астразенека", "Синофарм” компанийн "Вероселл", "Спутник V", Файзер зэрэг дөрвөн төрлийн вакцин хүлээн аваад байна. Тодруулбал,

-Хоёрдугаар сарын 22-нд хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас "Астразенека" вакцины 150 мянган тун,

-Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар  “Синофарм”-ын "Вероселл" вакцины 300 мянган тун,

-Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас  "Спутник V" вакцины 10 мянган тун,

-Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “КОВАКС” хөтөлбөрийн шугамаар “Астразенека” вакцины 14 400 тун,

-Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөтөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25 740 тун,

-Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "Вероселл" вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар,

-Дөрөвдүгээр сарын 21-нд “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд "Астразенека"-гийн вакцины 50 400 тун,

-Дөрөвдүгээр сарын 22-нд БНХАУ-аас нийт 600 мянган тун “Вероселл” вакцин,

-Дөрөвдүгээр сарын 24-нд БНХАУ-аас нийт 300 мянган тун “Вероселл” вакцин,

-Дөрөвдүгээр сарын 29-нд БНХАУ-аас нийт 334 400 тун “Вероселл” вакциныг тус тус хүлээн авсан билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж