Вакцин: Бусдын амь насыг эрсдэлд оруулахаа боль!

Хуучирсан мэдээ: 2021.05.02-нд нийтлэгдсэн

Вакцин: Бусдын амь насыг эрсдэлд оруулахаа боль!

Вакцин: Бусдын амь насыг эрсдэлд оруулахаа боль!

Монгол Улс зургадугаар сарын 1-нээс өмнө иргэдээ дархлаажуулж чадвал долдугаар сард Үндэсний их баяр наадмаа айдасгүй тэмдэглэж, наймдугаар сараас амны хаалтгүй алхах боломж байгааг МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн ярилцлагадаа дурджээ. Гол нь ажил орлогоо алдаад, хөл хорионд суугаад байх, аль эсвэл вакцинаа хийлгээд айдасгүй амьдрах эсэхээ сонгох нь иргэд биднээс хамаарч байна. Элдэв шалтгаан тоочилгүй иргэд нь Засгийн газрынхаа олоод ирсэн вакциныг хийлгээд, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаад явчихвал дэнж хотойтол наадах сайхан цаг айсуй.

Монголын урдаа барьдаг эмч, эрдэмтэн болгон “Олдсон вакцин хамгийн сайн шүү” гэж зөвлөж буй. Гэтэл гуймтгай мөртлөө голомтгой гэгчээр олоод ирсэн вакциныг нь голоод сууж байгаа 470 мянган хүн Улаанбаатарт байна. Бараг гэрийнх нь үүдэнд очоод, вакциныг нь хийгээд өгье гэж байгаа улс дэлхийд байхгүй. Ямар сайндаа л Б.Болдсайхан эмч вакцин хийлгэхгүй байгаа иргэдээ “Баян айлын эрх хүүхэд”-тэй зүйрлэх билээ.

Covid-19-өөс болж нас барсан 94 хүний 91 нь вакцин хийлгээгүй байжээ. Вакцин хийлгээгүй хүмүүс хүндрэх, улмаар амь насаа алдах эрсдэл байгааг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр анхааруулсан.

Дэлхий улс орнууд вакцин худалдаж авахын төлөө “алалцаж” байна. Азаар Хятад гэх их гүрний “хаялга”, тусламж, дэмжлэг, боломжоор Монгол вакцинтай болсон. Нэг сая гаруй хүн тун вакцины нөөц байна. Нийслэлийн 112 цэгт 1900 эмч, эмнэлгийн ажилтан хэвийн амьдралын төлөө, гэр бүлээ умартан ажиллаж байна. Атал бүх нийтийн дархлаажуулалтад хамрагдахгүй байгаа нь өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулж байгаа үйлдэл юм. Товчхондоо, санаатайгаар бусдын амьд явах эрхэнд халдаж байна гэсэн үг.

Засгийн газраас ОХУ-аас нэг сая хүн тун вакцин худалдаж авахаар болсон ч энэ наймаа бүтэл муутай байгаа бололтой. "Спутник" вакцины үйлдвэрлэл хангалттай бишээс гадна тус улс нэн түрүүнд өөрийн иргэдээ вакцинжуулахад анхаарч буй гэх. Тэгэхээр бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэгчээр орос вакцин хүлээж байгаад эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулбал өөрийн хохь болно. Цар тахал хөгшин залуу гэж ялгахгүй. Covid-19-өөр хөгшин залуугүй амиа алдаж байгааг ЭМЯ-ны өдөр бүрийн мэдээнд дурддаг.

Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэснээр архаг суурь өвчин, эсвэл эмгэгтэй хүмүүс амь насаа алдах эрсдэлээс хамгаалагдана. Мөн бусдад халдвар тараах эрсдэлгүй болно. 

Засгийн газраас вакцины хоёр дахь тунгаа хийсэн хүмүүст зориулан журам гаргахаар болсон байна. Тодруулбал, хоёрдугаар тундаа хамрагдаж, 14 хоносон иргэдээс PCR шинжилгээ өгөхгүй, мөн зарим хязгаарлалтад оруулахгүй, хил нээлттэй байх зэрэг боломж олгох юм байна.

Эсрэгээрээ бүх нийтийн дархлаажуулалтад хамрагдахгүй байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой, гэсэн санал ч иргэдийн зүгээс гаргах болсон байна.

Эцэст нь вакцин хийлгэхгүй байх нь миний эрх гэж ярьж буй хүмүүст сануулахад, таны эрх бусдын амьд явах эрхэнд халдаж байна гэсэн үг. Үндсэндээ та бусдын эрүүл мэндээ хамгаалах, амьд явах эрхийг заналхийлж байгаатай ялгаагүй үйлдэл юм.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ТэнэглэлТэнэглэл
35
ЗөвЗөв
8
БурууБуруу
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж