ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН:
-Нийслэлийн хэмжээнд иргэдийг вакцинжуулж байгаа 120 цэгт өдөрт 75 мянган иргэнийг хамруулахаар зорилт тавин ажиллаж байна. Улаанбаатарт нийт 1900 гаруй эмч эмнэлгийн ажилтнууд өдөр, шөнөгүй ажиллаж байна. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар нийслэлд вакцинд хамрагдах ёстой гурван иргэний нэг нь дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа статистик байна.
Энэ нь 470 мянган иргэн огт вакцин хийлгээгүй байна гэсэн үг. Тиймээс иргэд та бүхэн гэр бүлийнхэн ойр дотны хүмүүсээ уриалахыг хүсч байна. Иргэн бүр гэрийнхээ ойролцоох цэг дээр дээр очиж вакцин хийлгэснээр гэр бүл, нийслэл, улс орныхоо төлөө вакцинд идэвхтэй хамрагдахыг чин сэтгэлээсээ хүсч байна" гэлээ.
Мөн Шадар сайдын албанаас өнөөдөр /2021.05.1/ вакцин, био бэлдмэл хадгалах агуулах баригдаж байгаа талаар мэдээлсэн. Тус вакцин, био бэлдмэлийг хадгалах, хүйтэн хэлхээний үндэсний төв агуулахын өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаа аж. Агуулахад +2-8 градус -15-25 болон -70 хэмийн градуст зориулагдсан тоног төхөөрөмжүүдийг суурилуулах аж. Вакцины хадгалалт тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор уг агуулах баригдаж байгаа бөгөөд ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ