Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ өнөөдөр /2021.5.1/ хийлээ.
УОК-ын Шуурхай штабаас #ШУУД дамжуулан мэдээлж байна
Posted by Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл on Saturday, May 1, 2021
Өнөөдөр ОХУ-аас 20 мянган тун "Спутник V" вакциныг хүлээн авсан. Уг вакциныг 65-аас дээш насныханд хийнэ гэсэн мэдээлэл байгааг Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар хэллээ. Мэдээлэл технологийн багийн гаргасан статистикаар улсын хэмжээнд 82666 хүн дархлаажуулалтад хамрагдаад байна. Нийслэлд 49 мянган тун, орон нутагт 33 мянган тун вакцинд иргэн хамрагдаад байна. Covid-19 эрсдэл аппликейшны тохиргоог 357 мянган гар утас болон төхөөрөмж дээр хийсэн байна. Мөн хоёр тун вакцинд хамрагдсан иргэд E-Mongolia сайтаас дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг авах боломтжой.
-Хоёр тунд хамрагдсан иргэд орон нутагт PCR шинжилгээ өгөх шаардлагатай юу?
-Энэ сарын 5-наас хойш холбогдох байгууллагын шийдвэрүүд гарснаар зорчих эрхийн асуудал яригдана. Одоогийн байдлаар УОК-оос хоёр тун вакциндаа хамрагдаад 14 хоносон тохиолдолд зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх санал хүсэлтийг гаргаад байгаа.
-Зарим орон нутагт харьяа бус тохиолдолд вакцинжуулалтад хамруулахгүй гэсэн байна. Энэ тохиолдолд ямар зохицуулалт хийж байгаа вэ?
-Харьяалалгүй хүнд вакцин хийсэн тохиолдолд ЭМЯ-нд статитсикыг өгч, тухайн тун вакциныг нөхөн авах боломжтой байгаа. Иймд иргэд маань Монгол Улсын хаана ч байсан нэгдүгээр тун вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
-Иргэдэд эмчилгээний багц хэрхэн олгож байгаа вэ?
-Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд нэг удаагийн тусламжийн багцыг хороо, дүүргийн өрхийн эмнэлэг холбогдох байгууллагаас олгож байгаа.
-Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хэзээ нээх вэ?
-Хөл хорио энэ сарын 8-нд дуусна. Түүний дараагаар тодорхой шийд гарна.
-119 дугаарт ямар төрлийн дуудлага мэдээлэл ихэвчлэн ирж байна вэ?
-Нэгдсэн мэдээллийн лавлах 119 тусгай дугаарт зөвлөгөө мэдээлэл авах дуудлага болон тусгаарлалт, тусгай үүргийн нислэгтэй холбоотой тодруулга ирж байна. Мөн иргэдийн зүгээс гэрийн тусгаарлалтад орсон хүмүүсийг хянах хяналт сул байгаа тухай гомдлууд ирж байна. Бид шат шатны холбогдох нэгжүүдэд дуудлагыг холбон шилжүүлж ажиллаж байна.
Хатуу хөл хорио тогтоосон хугацаанд зөвшөөрөгдсөн 15 салбарын ажилтан, албан хаагчдын автомашинд QR зөвшөөрөл өгсөн. Уг зөвшөөрлийг нийт 48 мянган автомашинд олгоод байгаа юм байна. Иргэдийн зүгээс ойрын хавьтагч болсон тохиолдолд шинжилгээ хэрхэн өгөх талаар асуултыг ирүүлсэн байна. Нийслэлийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдолдлын ойрын хавьтал болсон 24 мянган иргэн байгаа бөгөөд эдгээрийг гэрээр нь очиж шинжилгээ авахад хүндрэлтэй байгаа аж. Тиймээс иргэд өөрийн биеийг ажиглах нь зүйтэй гэдгийг анхаарууллаа.
С.УНДАРМАА
Ламжав 2021-05-01 103.57.95.151
Вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн хүмүүст 14 хоногийн дараагаас хөдөлгөөнд оролцож болох зөвшөөрөл тодорхойлолт хийгээд өгсөн бол ажил төрөлдөө яарсан хүмүүс Вакцинжуулалтад улам илүү хамрагдана шүү дээ. Алгын чинээ тамгатай цаас хийж өгөхөөс юундаа татганадаг бна даа. Төрийн хүнд суртал шүү дээ.
Зочин 2021-05-01 202.126.88.201
Тусаад идгэсэн хүмүүс нь яаах ётой вэ тодорхой шийдвэр гаргана биз дээ
Баяраа 2021-05-01 103.57.93.246
Засгийн газар, Онцгой байдлынхан Cпутник-V вакцин хийлгэнэ гэсэн иргэдийн сонголтыг яагаад харгалзаж үзэхгүй хүчээр хятадын вакцин хийлгэ гээд байгаа юм бэ. Оросоос оруулж ирсэн вакцинаа дүүрэг хороогоор нь дамжуулж иргэдийн сонголтоор хийлгэж болдоггүй юмуу . Хүлээж байгаа маш олон иргэд байгаа учраас Эрүүл мэндийн яам иргэдийн сонголтыг анхаарч үзээрэй. Засгийн газар 40.000 тун вакцин оруулж ирлээ гэчихээд 20.000 тун хувийн хэвшлийн эмнэлэгийнх гээд вакцинаар бизнесс хийхээ болих хэрэгтэй.
иргэн 2021-05-01 122.201.21.228
Хүмүүсээ ялгаварлан гадуурхсан ийм тэнэг шийдвэр яриад байж байгаад харамсаж байна. Олон улсад Хятад вакцин тариулсан хүмүссийг хилээрээ нэвтрүүлэхгүй гээд байгааг олоод уншчихаач хүмүүс минь
Зочин 2021-05-01 66.181.161.44
Дархлаажуулалтын гэрчилгээ хуурамчаар хийх эсхүл гэрчилгээ гаргаж өгөөд авлига авдаг байдал дагаад үүснэ дээ тэгээд халдварын тархалт мөн адил буурсхгүй
Bilguuntuguldur 2021-05-01 103.229.120.179
16tai huuhed sain duraaraa vaktsin hIilgej boloh ym uu
Иргэн 2021-05-01 139.5.218.191
Хөхүүл эхчүүд хүүхэд нь хөхнөөс гарахлаар вакцинд хамрагдах эрхийг олгож өгөөчээ
Zochin 2021-05-01 139.5.218.191
Иргэн амьдралын шаардлагаар харьяалалгүй газар амьдарч эсвэл очвол тухайн байгаа газртаа вакциндаа хамрагдаж болно биздээ.
zochin 2021-05-01 202.55.188.102
Amarsaihan dargadaa ih bayrlalaa.TZ tai gazarluu vagonaar l yvuulj uzeerei.Ard tumen chin avtobusnii jolooch nariin huraaj avdag belen mungiig diilehgui shuu.Ajil orlogogui olon sar bolloo.Biletee avaad ochihod l achaani munge 40.50.0 tuunees deesh munge neheed.buun hun chihelduuleed soelgui uilchilggee oron nutgiin avtobus l baina.
Зочин 2021-05-01 103.229.121.105
2 дахь тунгаа аваад бүхэл бүтэн 1 сар болж байгаа хүмүүс ажил амьдрал бүх л зүйлээр хохироод байна шүү дээ. Амарсайхан дарга та шийдвэрээ оновчтой, цаг үетэйгээ тохируулж хурдтай гаргамаар байна
Спутник вакцинаа шударгаар настай улсууддаа 2021-05-01 64.119.26.49
Спутник вакцинаа шударгаар настай улсууддаа ил тод зарлаж байгаад мэдээлж байгаад вакцинжуулмаар байна Энэ улс оронд шударга юм гэж баймаар байна Pfizer шиг алга болохуу чимээгүй дээгүүрээ өөрсдөө шахуулаад л.
Зочин 2021-05-01 64.119.26.49
Энэ вакцин хийлгээгүй байгаа 470000 хүн бол юмны наадах цаадахыг бодож үзэх оюун ухаантай, эрсдэлээ тооцох чадвартай, зүгээр массыг дагаж мал шиг намирдаггүй, өөрийн гэсэн үзэл бодолтой, Монголын сор болсон билиг оюунтай масс юм. Нөгөө юмны учрыг ойлголгүй бодож үзэлгүй дагаж намирдагууд нь вакцин тариулаагүй хүмүүсийг хар масс мэтээр ярьж доромжилж байгаа боловч яг үнэндээ юуг нь мэдэхгүй хятад хор шахуулж байгаа та нар өөрсдөө хар масс юм
Зочин 2021-05-01 139.5.216.10
Amia bodson, aimhai , uuruusuu uur yund ch itgedegui, yamarch medleg bolovsrolgui heseg yumdaa. Ezleh huvi n harin mash ih baina. Yanadaa
Зочин 2021-05-01 202.126.92.18
Хүндэтгэх шалтгаангүйгээр Вакцин хийлгээгүй нөхдүүдийг өвдөл, халдвараа тараасан бол түүнээс үүсэх бүх зардлыг тэднээр гаргуулах хэрэгтэй
зочин 2021-05-01 66.181.183.211
Вакцин хийлгээгүй малнуудын хөдөлгөөнийг бүрэн хориглох хэрэгтэй.Өөрийхөө өмхий зовлогыг бодохгүй юм гэхэд бусдыгаа бодохгүй байгаа тэнэг малуудыг төрийн төмөр нүүрээр хашраах хэрэгтэй.
Zochin 2021-05-01 122.201.31.226
vaccine golood hiilgehgui bgaa orkuudiin hul horiog urgeljluuleh heregtei, ger bul, uls ornoo boddoggui hun hognuud.
Зочин 2021-05-01 24.17.94.42
Amarsaihaniigaa ogtsruulaachee yamar teneg shiidver gargadag yum bee! Vaccine hiilgesen hun uuruu l uvduhgui bolohoos busdaar bol haldvar bied orvol zugeeer taraagch bolno shdee. Hun amiin 80% iig vaccine juulj baij l hol horiogoo sullana gevel humuus hiilgene shdee yamar teneg dunduk ym bee ene MAH ii ner hundiig unagaj Khuukiig zailuulj ooroo deeshee garah gesen sanaatai gej boddog
Зочин 2021-05-01 59.153.115.127
Энэ шийдвэр гарвал орос вакцин хүлээгээд байгаа нөхдүүд одоо вакцинаа хурдан хийлгэнэ дээ.
эрх чөлөөт 2021-05-01 66.181.161.110
огт ковид тусаагүй дэглэмээ сайн бариад одоо хүртэл эрүүл бж чадсан иргэдээ зорчихыг нь хязгаарлах уу?
Зочин 2021-05-01 192.82.74.237
Вакцин нэрээр Амарсайхан гуай ёстой нэг сайхан бизнес хийж байна даа … Үйлийн үр гэж байдаг бол та нарын буруу үйлдэлтэй хүмүүсийг л ниргээсэй гэж залбиръя даа …
Зочин 2021-05-01 66.181.178.13
ХҮМҮҮСЭЭ ВАКЦИНДАА ХАНДАЦГААЯ АЖИЛ ТӨРЛӨӨ ЭХЛҮҮЛЦГЭЭЕ ГУЙЖ БАЙНА
Зочин 2021-05-01 66.181.178.13
ВАКЦИНДАА ХАМРАГДАЦГААЖ АЖИЛ ХӨДӨЛМӨРӨӨ ЭХЛҮҮЛМЭЭР БАЙНААА ХҮМҮҮСЭЭ ГУЙЖ БАЙНА ДАХИНМДАХИН ГУЙЖ БАЙНА ХҮМҮҮСЭЭ
Зочин 2021-05-01 64.119.23.188
зөвөө америк израил биднээс тэнэг байв гэж маскны ч хэрэггүй
Зочин 2021-05-01 66.181.187.70
Өөза за. хорио хамаарахгүй болж байгаа юм уу.2 тун авсан ч өөрөө өвчлөхгүй мөртлөө тээгч болж бусдад халдаана гэж яриад байгаа ш дээ.Нэг мөсөн хугацаагаа дуусгаж байж тавил даа.