Вакцинд хамрагдсан иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх санал гаргасан

Хуучирсан мэдээ: 2021.05.01-нд нийтлэгдсэн

Вакцинд хамрагдсан иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх санал гаргасан

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ өнөөдөр /2021.5.1/ хийлээ. 


УОК-ын Шуурхай штабаас #ШУУД дамжуулан мэдээлж байна

Posted by Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл on Saturday, May 1, 2021

Өнөөдөр ОХУ-аас 20 мянган тун "Спутник V" вакциныг хүлээн авсан. Уг вакциныг 65-аас дээш насныханд хийнэ гэсэн мэдээлэл байгааг Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар хэллээ. Мэдээлэл технологийн багийн гаргасан статистикаар улсын хэмжээнд 82666 хүн дархлаажуулалтад хамрагдаад байна. Нийслэлд 49 мянган тун, орон нутагт 33 мянган тун вакцинд иргэн хамрагдаад байна. Covid-19 эрсдэл аппликейшны тохиргоог 357 мянган гар утас болон төхөөрөмж дээр хийсэн байна. Мөн хоёр тун вакцинд хамрагдсан иргэд E-Mongolia сайтаас дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг авах боломтжой.

-Хоёр тунд хамрагдсан иргэд орон нутагт PCR шинжилгээ өгөх шаардлагатай юу?

-Энэ сарын 5-наас хойш холбогдох байгууллагын шийдвэрүүд гарснаар зорчих эрхийн асуудал яригдана. Одоогийн байдлаар УОК-оос хоёр тун вакциндаа хамрагдаад 14 хоносон тохиолдолд зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх санал хүсэлтийг гаргаад байгаа.

-Зарим орон нутагт харьяа бус тохиолдолд вакцинжуулалтад хамруулахгүй гэсэн байна. Энэ тохиолдолд ямар зохицуулалт хийж байгаа вэ?

-Харьяалалгүй хүнд вакцин хийсэн тохиолдолд ЭМЯ-нд статитсикыг өгч, тухайн тун вакциныг нөхөн авах боломжтой байгаа. Иймд иргэд маань Монгол Улсын хаана ч байсан нэгдүгээр тун вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

-Иргэдэд эмчилгээний багц хэрхэн олгож байгаа вэ?

-Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд нэг удаагийн тусламжийн багцыг хороо, дүүргийн өрхийн эмнэлэг холбогдох байгууллагаас олгож байгаа.

-Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хэзээ нээх вэ?

-Хөл хорио энэ сарын 8-нд дуусна. Түүний дараагаар тодорхой шийд гарна.

-119 дугаарт ямар төрлийн дуудлага мэдээлэл ихэвчлэн ирж байна вэ?

-Нэгдсэн мэдээллийн лавлах 119 тусгай дугаарт зөвлөгөө мэдээлэл авах дуудлага болон тусгаарлалт, тусгай үүргийн нислэгтэй холбоотой тодруулга ирж байна. Мөн иргэдийн зүгээс гэрийн тусгаарлалтад орсон хүмүүсийг хянах хяналт сул байгаа тухай гомдлууд ирж байна. Бид шат шатны холбогдох нэгжүүдэд дуудлагыг холбон шилжүүлж ажиллаж байна.

Хатуу хөл хорио тогтоосон хугацаанд зөвшөөрөгдсөн 15 салбарын ажилтан, албан хаагчдын автомашинд QR зөвшөөрөл өгсөн. Уг зөвшөөрлийг нийт 48 мянган автомашинд олгоод байгаа юм байна. Иргэдийн зүгээс ойрын хавьтагч болсон тохиолдолд шинжилгээ хэрхэн өгөх талаар асуултыг ирүүлсэн байна. Нийслэлийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдолдлын ойрын хавьтал болсон 24 мянган иргэн байгаа бөгөөд эдгээрийг гэрээр нь очиж шинжилгээ авахад хүндрэлтэй байгаа аж. Тиймээс иргэд өөрийн биеийг ажиглах нь зүйтэй гэдгийг анхаарууллаа.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
15
ХахаХаха
14
ГайхмаарГайхмаар
14
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж