Шадар сайд С.Амарсайхан ХӨСҮТ-д барьж буй хүчилтөрөгчийн үйлдвэрийн үйл ажиллагаатай өнөөдөр /2021.05.1/ танилцлаа. Тус үйлдвэрт 1-2 хоногийн дараа шугам сүлжээний холболт хийж, бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна.
Тодруулбал, ХӨСҮТ-ийн хүчилтөрөгч дамжуулах төв нь одоогоор өдөрт өндөр даралтын 100 ширхэг баллон буюу 600 метр куб хүчилтөрөгч нийлүүлдэг, ханган нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй өндөр даралттай баллон зөөвөрлөдөг байжээ. Харин тус үйлдвэр бүрэн ашиглалтад орвол өндөр даралттай баллон зөөвөрлөхгүй, газар доогуурх сүлжээгээр дамжуулан сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг болон Covid-19-ийн эмчилгээний өрөөнүүдэд хананы холбоосоор хүчилтөрөгчийг шууд дамжуулах нөхцөл бүрдэж, хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй нөхцөл бүрдэх гэнэ.
ХӨСҮТ-ийн захирал Л.БАТТӨР:
"Анх хуучин үйлдвэрээ ашиглахаар төлөвлөж байсан ч шаардлага хангахгүй байсан учраас шинээр барилга барих шийдвэрийг гаргасан. Ингээд барилгын ажлыг долоо хоногт багтаан барьж, үйл ажиллагаа жигдэрч, өнөөдөр ийнхүү үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод байна. Ингэснээр нэг сард 30 сая, жилийн хугацаанд 360 гаруй сая төгрөг хэмнэх боломжтой болж байна” гэлээ.
Халдварын тархалт өсөн нэмэгдэж байгаагийн улмаас хүчилтөрөгчийн хэрэглээ 4-5 дахин нэмэгдэж, хүчилтөрөгч тасалдах, өндөр даралттай баллон зөөвөрлөх шаардлага тулгарч байна. Иймд хүчилтөрөгчийн хүчин чадлыг нэмэгдүүлж нэгдсэн системээр хангах үйлдвэр ашиглалтад оруулах нь нэн чухал асуудал байжээ. ХӨСҮТ-ийн дэргэдэх хүчилтөрөгчийн үйлдвэрийн үйл ажиллагаа тогтвортой болбол ХӨСҮТ-ийн хүчилтөрөгчийн хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй, цагт таван баллон хүчилтөрөгч нөөцлөх, бусад эмнэлгийг хүчилтөрөгчөөр хангах боломж бүрдэж байгааг албаныхан онцолсон юм.
С.УНДАРМАА
Зочин 2021-05-01 66.181.161.81
Хүчилтөрөгчийн баллон аюултай хэдий ч бусад хийг бодвол галын аюулгүй байдлаа хангачихвал гайгүй ээ. Боломжтой бол цаашид бүх хийгээ л дотооддоо шахдаг болчихвол амар байна.
Зочин 2021-05-01 66.181.177.82
Удаан байна
зочин 2021-05-01 202.179.24.158
Одоо ч мэдээлэлд итгэхэд хэцүү үе байна даа
Зочин 2021-05-01 122.201.21.223
УБТЗ тай сайн яривал Амгаланд Г.Д.Р.М.хүчилтөрөгчийн том үйлдвэр байгаа шүү дээ.Орос Монголын хамтарсан Х.Н. газар шүү дээ.
даш 2021-05-01 64.119.26.110
КИСЛОРОД ДЭЛБЭРЭХ АЮУЛТАЙ ТУЛ ДЭЭВРИЙГ НЬ ДЭЛБЭРЭЛТИЙН ҮЕД ШИДЭГДЭХЭЭР ТӨЛӨВЛӨДӨГ ЁСТОЙ. ОДОО ҮҮНИЙГ МЭДДЭГ, ТЭГЖ ТӨЛӨВЛӨДӨГ ХҮН БАЙГАА БОЛОВ УУ? ЭНЭ ҮҮДНЭЭС УГ СТАНЦЫН БАЙРЫГ ТООСГООР БИШ "СЭНДВИЧ"-ЧИН ХАВТАНГААР НЭГ ХОНОГТ ХИЙХ БОЛОМЖОЙ ШҮҮ ДЭЭ УУЛ НЬ.
Зочин 2021-05-01 192.82.77.14
Дээвэр нь сэндвич л дээ
Зочин 2021-05-01 192.82.69.229
Бэлэн төөөрөмж холбож гагнаад гадуур нь тоосго өрсөнөө барьсан гэх хэцүү. 10 хоног удаан байнаа. 3 4 хоногт хийх боломжтой
Зочин 2021-05-01 64.119.22.163
Хучил торогчийн олон уйлдвэр энд тэнд барьж байгаа хэн нь монго угааж байгаа болдоо чанартай хийлгэж сайн ашиглаж сурах хэрэгтэй тэхгуй ядаж байхад хайран монго болно шуу
Зочин 2021-05-01 124.158.83.135
ingeed yum hiivel hurdan hiij baigaa yum daan ch zarim zuil deer setgelgui handah yum daa
Zochin 2021-05-01 66.181.161.75
Болж л бна, Өмнө нь хийчихэж болоогүй л байхдаа
зочин 2021-05-01 202.179.27.95
Баяр хүргэе Амжилт хүсье
Зочин 2021-05-01 66.181.187.70
Па яаяа лут юмаа