Хүчилтөрөгчийн үйлдвэр 10 хоногийн дотор барьжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.01-нд нийтлэгдсэн

Хүчилтөрөгчийн үйлдвэр 10 хоногийн дотор барьжээ

Хүчилтөрөгчийн үйлдвэр 10 хоногийн дотор барьжээ

Шадар сайд С.Амарсайхан ХӨСҮТ-д барьж буй хүчилтөрөгчийн үйлдвэрийн үйл ажиллагаатай өнөөдөр /2021.05.1/  танилцлаа. Тус үйлдвэрт 1-2 хоногийн дараа шугам сүлжээний холболт хийж, бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн хүчилтөрөгч дамжуулах төв нь одоогоор өдөрт өндөр даралтын 100 ширхэг баллон буюу 600 метр куб хүчилтөрөгч нийлүүлдэг, ханган нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй өндөр даралттай баллон зөөвөрлөдөг байжээ. Харин тус үйлдвэр бүрэн ашиглалтад орвол өндөр даралттай баллон зөөвөрлөхгүй, газар доогуурх сүлжээгээр дамжуулан сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг болон Covid-19-ийн эмчилгээний өрөөнүүдэд хананы холбоосоор хүчилтөрөгчийг шууд дамжуулах нөхцөл бүрдэж, хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй нөхцөл бүрдэх гэнэ.

ХӨСҮТ-ийн захирал Л.БАТТӨР:

"Анх хуучин үйлдвэрээ ашиглахаар төлөвлөж байсан ч шаардлага хангахгүй байсан учраас шинээр барилга барих шийдвэрийг гаргасан. Ингээд барилгын ажлыг долоо хоногт багтаан барьж, үйл ажиллагаа жигдэрч, өнөөдөр ийнхүү үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод байна. Ингэснээр нэг сард 30 сая, жилийн хугацаанд 360 гаруй сая төгрөг хэмнэх боломжтой болж байна” гэлээ.

Халдварын тархалт өсөн нэмэгдэж байгаагийн улмаас хүчилтөрөгчийн хэрэглээ 4-5 дахин нэмэгдэж, хүчилтөрөгч тасалдах, өндөр даралттай баллон зөөвөрлөх шаардлага тулгарч байна. Иймд хүчилтөрөгчийн хүчин чадлыг нэмэгдүүлж нэгдсэн системээр хангах үйлдвэр ашиглалтад оруулах нь нэн чухал асуудал байжээ. ХӨСҮТ-ийн дэргэдэх хүчилтөрөгчийн үйлдвэрийн үйл ажиллагаа тогтвортой болбол ХӨСҮТ-ийн хүчилтөрөгчийн хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй, цагт таван баллон хүчилтөрөгч нөөцлөх, бусад эмнэлгийг хүчилтөрөгчөөр хангах боломж бүрдэж байгааг албаныхан онцолсон юм.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж