Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл

Хуучирсан мэдээ: 2021.05.01-нд нийтлэгдсэн

Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл

Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл

Монгол Улсын Засгийн газар болон Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2019 онд байгуулсан гэрээ, Монгол улс дахь Швейцарын Хамтын ажиллагааны газар болон БСШУСЯ-ны хоорондын 2020 оны 81064206 тоот гэрээнд тус тус үндэслэн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хоёр дахь үе шат (2020- 2022) хэрэгжиж байна. БСШУС (тухайн үеийн нэрээр)-ын Сайдын “Төслийн хэрэгжилтийн тухай” 2020 оны А/168 тоот тушаалаар Боловсролын Хүрээлэн нь түшиц байгууллагаар сонгогдож, төслийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэгч байгууллага Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ болон үндэсний түвшний мэргэжлийн 11 байгууллагатай хамтран дээрх төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

“Тогтвортой хөгжлийн боловсрол II” төсөл нь УИХ-ын баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн Газрын 2020- 2024 онд үйл ажиллагааны хөтөлбөр” (2020), “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль” (2020), түүнчлэн Засгийн Газраас баталсан “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” (2016), “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр” (2018), “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө (2021- 2030)” (2020) зэрэг олон улсын болон үндэсний түвшний хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг зохион байгуулах эхний үе шаттай цаг хугацааны хувьд давхцаж байгаагаараа онцлог юм.

Зорилго:

Монгол Улсын ТХБ-ын төлөөх салбар дамнасан, бүх түвшний байгууллага хоорондын хамтын санаачилгыг илрүүлэн нэгтгэж, хамтын ажиллагааны арга механизмын зураглалын төсөл боловсруулах нь энэхүү нэгдсэн үйл ажиллагааны зорилго болно.

Зорилт:

  1. Монгол улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бүх түвшний бодлого, төлөвлөлтийн ТХБ-ын үзэл санаа, агуулгатай уялдсан байдлыг тодорхойлох;
  2. Дэлхий нийтийн үйлийн хөтөлбөр (ДНҮХ-GAP)-ийн хүрээнд Монгол улсын хүрсэн үр дүнг нэгтгэн тоймлох;
  3. “ТХБ 2030”-ын үйлийн хүрээ, замын зураглалыг судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх;
  4. Монгол улсын ТХБ-ын төлөөх оролцогч талуудын хамтын санаачилга, түншлэлийн арга хэлбэрийг илрүүлэх, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэх, нэгтгэх;
  5. ТХБ-ын төлөөх салбар хоорондын түншлэл, хамтын ажиллагааны зураглалын төсөл (оролцогч талуудын үүрэг, оролцоо, хамтран ажиллах механизм)-ийг боловсруулах;
  6. Esd.mn цахим сангийн мэдээллийн баазыг баяжуулах, цахим орчинд ажиллах хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах;

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээс үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж