Хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийлэл нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.05.01-нд нийтлэгдсэн

Хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийлэл нэмэгджээ

Хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийлэл нэмэгджээ

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2021 оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн байна. Сургууль, цэцэрлэг ажиллахгүй байгаа учир гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрт шилжсэн тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн.

Тодруулбал, гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж байсан Н гэгч эмэгтэй цагдаагийн байгууллагад нөхрөөсөө нууцаар дуудлага өгч, тусламж хүссэн байна. Улмаар цагдаагийн газраас хойд эцгийнхээ зодуурын золиос болсон долоон сартай хүүхдийг ГССҮТ-д хүргэжээ. Хүүхдийг энэ сарын 25-нд цагдаагийн байгууллагаас ГССҮТ-д авчирсан бөгөөд хөл нь хугарсан, толгой доргилттой хүнд гэмтэлтэй байсан учир хэвтүүлэн эмчилсэн байна.

Хөл хориотой холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмтэж эмнэлэгт ирж буй хүүхдийн тоо энэ жил өмнөх жилээс хоёр дахин буурсан. Тодруулбал, 2021 он гарсаар 40 гаруй хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмтэж эмнэлэгт ирсэн ч удаан хугацаанд хүчирхийлэлд байсны улмаас илүү хүнд гэмтэл авчээ.

Хүүхдүүд хүнд гэмтэж, ГССҮТ-д очих нь нэмэгдсэн байна. Иймд цар тахлын улмаас хүмүүс гэртээ байгаа энэ үед иргэн, айл өрхүүд сонор сэрэмжтэй байж, хөрш айлд тань хүчирхийллийн шинжтэй дуу чимээ гарвал цагдаагийн байгууллагад мэдэгдэж, гэмт үйлдлийг таслан зогсооход хувь нэмэр оруулж иргэний журамт үүргээ биелүүлэхийг албаныхан анхааруулж байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж