ФОТО: Уулын нуурыг чимсэн урлагийн бүтээлүүд

Хуучирсан мэдээ: 2021.05.01-нд нийтлэгдсэн

ФОТО: Уулын нуурыг чимсэн урлагийн бүтээлүүд

ФОТО: Уулын нуурыг чимсэн урлагийн бүтээлүүд

Дэнжийн мянгад дөрвөн уулын бэлд байрлах Уулын нуур цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд урлагийн бүтээлүүд "амилж", зам дагуу алхах иргэд хашаан дээр зурсан зургуудыг ажиглан зогсоно.

“Нарантуул 2” захаас Уулын нуур хүртэлх 600 метр гудамжны хашааг Монголын шилдэг контемпорари уран бүтээлчдийн уран зургаараа чимэглэж буй талаар бид өмнө нь сурвалжлага бэлтгэж байсан билээ.

Тэгвэл энэхүү “Ногоонбаатар” эко урлагийн олон улсын наадмын оролцогчид өнөөдөр /2021.05.01/ төслийн үр дүнгээ танилцуулж, олон нийтийн урлагийн цахим өдөрлөгийг 14.00-21.00 цагийн хооронд фестиваль зохион байгуулагчдын сошиал хуудсаар шууд дамжуулан хүргэж байна.

Тэд бүтээл туурвих явцдаа агаарын бохирдлын хор уршгийг таниулах, олон нийтийн хандлагыг байгаль орчинд ээлтэй болгож өөрчлөх дээр анхааран ажиллаж, иргэдэд музей үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх ажээ.

Уран бүтээлчдийг дурдвал, Ц.Ариунтөгс, М.Батзориг, Т.Энхболд, Э.Жанцанхорол, Р.Лувсандорж, Ц.Түвшинжаргал, С.Батсайхан Н.Амарсайхан, О.Төгөлдөр, Б.Идэр, Р.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ нар өөрсдийн бүтээлээр цэцэрлэгт хүрээлэнг чимжээ.
С.УНДАРМАА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж