Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2021.05.01-нд нийтлэгдсэн

Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажил үргэлжилж байна

Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажил үргэлжилж байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр /2021.04.30/ танилцжээ. Одоогоор ажлын талбайд хөрс хуулалт, ухмалын ажил, далангийн ажил ид өрнөж байна.

Тодруулбал, Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй хоёр эгнээ замын өргөтгөл, шинэчлэлтийн “Багц-1”-ийн хучилт 2020 онд бүрэн дууссан байна. Засал, гологдол засварлах ажил энэ онд хийгдэх бол “Багц-3”-ын хувьд ажлын талбайд 92 хүн, 66 техник тоног төхөөрөмж байршин ажиллаж байна. Зургаан хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн ажлыг хийж байгаа энэ багцын нийт ажлын гүйцэтгэл 69.83 хувьтай яваа аж.

“Багц-2”, “Багц-4”-ийн зам барилгын ажлын гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулна

“Багц-5” ажлын талбайд 61 хүн, 35 техник, тоног төхөөрөмж ажиллаж, зургаан хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн болон өмнө хийсэн суурийн засварын ажлыг хийж байна. Нийт ажлын гүйцэтгэл 73.57 хувь байгаа юм байна. Харин “Багц-2”, “Багц-4”-ийн зам барилгын ажлын гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулах ажлыг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу тендерийг энэ сард сонгон шалгаруулж гэрээ байгуулах гэнэ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих шинээр нэмж барих хоёр эгнээ авто замын ажил гуравдугаар сарын 26-наас эхэлжээ.

Уг бүтээн байгуулалтын ажлын “Багц-1”-ийн гүйцэтгэгчээр “Арж капитал” компани болон “М-Ойл групп” компанийн түншлэл, туслан гүйцэтгэгчээр “Эсто” компани, “Багц-2”-ын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Жунмэи инженеринг групп” компани, туслан гүйцэтгэгчээр “Даблью экс пи” компани, “Багц-3”-ын гүйцэтгэгчээр “Жунмэи инженеринг групп” компани туслан гүйцэтгэгчээр “Энх төгөл бэх” компани, “Багц-4”-ийн гүйцэтгэгчээр “Шанхай констракшн групп”, туслан гүйцэтгэгчээр “Төгс зам” компани, “Багц-5”-ын гүйцэтгэгчээр “Чайна гежөүба"групп ажиллаж буй.

Сайд Л.Халтар авто замын бүтээн байгуулалтыг газар дээр нь үзэж танилцах явцдаа гүйцэтгэгч нар тендерт оролцохдоо хэчнээн хэмжээний машин техник, тоног төхөөрөмж, хүч хүчтэй ажиллахаар тооцож төлөвлөж батлуулжээ. Одоогоор тус талбай дээр түүнээс хэчнээн нь ажил гүйцэтгэж байгаа тоог өдөр бүр, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийн мэдээ тайланг долоо хоног бүр графикийн дагуу гаргаж танилцуулах, гэрээнд тусгасан машин техник, тоног төхөөрөмжийг талбайд бүрэн гаргах, хөрс хуулалт, далангийн ажлын удаашралтай байгаа хэсгийг шуурхайлуулах, гүүр хоолойн ажлыг идэвхижүүлэх, хяналт тавих зэрэг үүрэг даалгаврыг төслийн зөвлөх компани, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компанийн удирдлагуудад өгсөн байна. Мөн Covid-19 цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх, ариутгалыг байнга хийх тал дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Эх сурвалж: ЗТХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж