Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэг хойшилжээ | News.MN

Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэг хойшилжээ

Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэг хойшилжээ

Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэг хойшилжээ

НЭМЭЛТ: 

Өнөөдөр буюу тавдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 23.00 цагт буух төлөвлөгөөтэй байсан. Сөүлийн цаг агаарын байдлаас шалтгаалан тус нислэг маргааш хүртэл түр хойшилсон байна.
ӨНӨӨДӨР ТОКИО, СӨҮЛИЙН НИСЛЭГЭЭР 373 ИРГЭН ИРНЭ

Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу агаарын хилийн боомтыг тавдугаар сарын 10-наас нээх бэлтгэлийг ханган ажиллаж байна. Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн тавдугаар сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авахаар төлөвлөж байна.

Тодруулбал, өнөөдөр /2021.05.1/ Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21.25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана. Тус нислэгээр 109 иргэн ирэх бөгөөд иргэдийг "Наранбулаг", "Топаз", "Мичид 2" зочид буудлуудад тусгаарлана.

Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 23.00 цагт бууна. Тус нислэгээр нийт 264 иргэн ирэх бөгөөд "Зүчи", "Лион", "Новотел", "Кэмпински", "Кинтауэр" зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-01 192.82.69.229

Халдвар алдаад замбараагүй байгааг мэдээлж байсан буудлууд яагаад хасагдаагүй байдаг билээ. Тэнгэр үз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж