НЭМЭЛТ:
Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу агаарын хилийн боомтыг тавдугаар сарын 10-наас нээх бэлтгэлийг ханган ажиллаж байна. Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн тавдугаар сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авахаар төлөвлөж байна.
Тодруулбал, өнөөдөр /2021.05.1/ Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21.25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана. Тус нислэгээр 109 иргэн ирэх бөгөөд иргэдийг "Наранбулаг", "Топаз", "Мичид 2" зочид буудлуудад тусгаарлана.
Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 23.00 цагт бууна. Тус нислэгээр нийт 264 иргэн ирэх бөгөөд "Зүчи", "Лион", "Новотел", "Кэмпински", "Кинтауэр" зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
С.УНДАРМАА