Дэлхийн үгийн урлагийнхны ээлжит их чуулган буюу Дэлхийн яруу найрагчдын 30 дугаар их хурал Тайваньд ирэх 12 арванхоёрдугаар сарын 1-7-нд болно гэж АНУ-ын Калифорни муж улсад төвтэй Дэлхийн урлаг соёлын академиас мэдээллээ.
“Далай ба арлуудын хоорондох хайр ба энхийн харилцан яриа” хэмээх сэдвийн дор болох энэ удаагийн Их хурал үзэсгэлэнт Номхон далайн эргийн Хуайлань хотод эхэлж, Тайваны эрдэнэсийн арлын дундах дархан цаазат Килан ууланд өндөрлөх аж. Их хурлын үеэр дэлхийн яруу найрагчдын шинэ бүтээлийн антологи хэвлэгдэж, яруу найрагчдын уншлага, чөлөөт сэдвээр яруу найргийн уралдаан зохион байгуулж, шалгарсан бүтээлүүдэд алт, мөнгө, хүрэл туг бүхий гэрэгэ олгох аж.
Дэлхийн яруу найрагчдын 26 дугаар их хурал 2006 онд Монгол Улсад болж байсан бөгөөд дараа нь Энэтхэг, Мексик, Унгар улсад зохион байгуулагдаж Монголын яруу найрагчид тогтмол оролцдог болсон юм.
Юнескогийн ивээлийн байгууллага болох Дэлхийн урлаг соёлын академиас томилогдсон олон улсын төлөөлөл бүхий удирдах баг тус их хурлын эрхийг барьдаг бөгөөд эдүгээ Францын яруу найрагч Маурус Янг ерөнхийлөгчөөр нь ажиллаж, Америк, Испани, Мексик, Унгар, Тайвань, Израйль, Словак, Монголын яруу найрагчид удирдах зөвлөлд нь сонгогдон ажиллаж байгаа юм байна.