НЭМЭЛТ:
АН-ын дотоод сонгуулийн хорооноос мэдээлэхдээ "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах, санал авах журмаар бүртгэл хийсэн. Бүртгэлээр дөрвөн хүн материал ирүүлсэн. Тодруулбал, С.Ганбаатар, Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг, Д.Ганбат нараас Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ нууц санал хураалтаар тодруулна" гэсэн.
Тэгвэл АН-ын гишүүн Х.Тэмүүжин нэрээ татаж авч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр "Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас АН-ын гишүүн Х.Тэмүүжин би нэрээ татаж байна. Дотроо дүрмээ мөрдөж чаддаггүй хүмүүс гаднаа хуулиар улс орон авч явж чадахгүй" хэмээжээ.
"АН-ЫН 4 ГИШҮҮНЭЭС ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИЙГ ТОДРУУЛНА"
Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос өнөөдөр /2021.05.01/мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэл хийлээ. #Ардчилсан_Нам#Бүтэн_Ардчилал
Posted by Ардчилсан нам on Friday, April 30, 2021
Энэ үеэр АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэхдээ "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг парламентад суудалтай нам дотроо тодруулах үйл ажиллагаа явуулдаг. Энэ хуулийн хүрээнд Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах, санал авах журмаар бүртгэл хийсэн.
Бүртгэлээр дөрвөн хүн материал ирүүлсэн. Сайнхүүгийн Ганбаатар, Хишигдэмбэрэлийн Тэмүүжин, Норовын Алтанхуяг, Дашдондогийн Ганбат нарыг АН-ын нүндсэн дүрмээр анхан, дунд шатны гишүүдийн санал асуулгад үндэслэж, намын төлөөллийн төв байгууллага санал хүсэлтийг эцэслэн шийдвэрлэдэг байгаа. Эдгээр дөрвөн хүнээс намын дарга намын их хуралд нэр дэвшигчээ оруулж нууц санал хураалтаар тодруулах юм. Санал асуулгад үндэслэх намын их хурлаар шийдвэрлэнэ гэсэн үг" гэв.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ