Турк Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ гэрээт ажилтан сонгон шалгаруулна | News.MN

Турк Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ гэрээт ажилтан сонгон шалгаруулна

Турк Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ гэрээт ажилтан сонгон шалгаруулна


БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСААС
МОНГОЛ УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

ГЭРЭЭТ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам гэрээт ажилтан сонгон шалгаруулж авна.

I) ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Монгол Улсын иргэн байх
  2. Шалгалтын өдрийн байдлаар 35 нас хүрээгүй байх
  3. Дээд боловсролтой, Турк Улсын Үндэсний Боловсролын яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын их, дээд сургууль төгссөн байх (Магистр болон докторын зэрэгтэй бол давуу тал болно)
  4. Шүүхээс эрх хязгаарласан арга хэмжээ аваагүй байх
  5. Хүнд гэмт хэргийн зүйл анги, 6 сараас дээш хорих ял, эсхүл өршөөлөөр суллагдсан боловч улсын эд хөрөнгийг завших, авилга авах, хулгайлах, залилах, зохиомлоор дампуурах зэрэг гэмт хэргүүдээр зүйлчлэгдэн хорих ялаар шийтгэгдээгүй байх
  6. Цэргийн үүрэгтэн бол /эрэгтэй ажилтан/ цэргийн алба хаасан, чөлөөлөгдсөн аль эсвэл хааснаар тооцогдсон байх
  7. Бүх төрлийн цаг агаарын нөхцөл байдалд ажиллахад хориглох зүйлгүйг эрүүл мэндийн тодорхойлолтоор нотолсон байх /Энэхүү тодорхойлолтыг ажилтнаар сонгогдсон тохиолдолд авчирна/
  8. Монгол болон турк хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх, монгол хэлнээс турк хэл, турк хэлнээс монгол хэл  рүү бичгийн болон ярианы орчуулгыг өндөр түвшинд хийж гүйцэтгэх чадвартай байх (Англи хэл мэддэг бол давуу тал болно)
  9. Компьютерын мэдлэгтэй, Microsoft Office-ийн хэрэглээний  программууд дээр сайн ажиллах чадвартай байх

II) БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Шалгалтанд орохыг хүссэн өргөдөл (гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаягийг бичнэ)
  2. Товч намтар (CV)
  3. Гадаад паспортын эх хувь эсвэл нотариатаар батлуулсан хуулбар (Гадаад паспортын тэмдэглэл хийгдсэн хуудсуудын хуулбар)
  4. Иргэний үнэмлэхний эх хувь эсвэл нотариатаар батлуулсан хуулбар (Ар, өвөр нүүрний хуулбар)
  5. Хамгийн сүүлд төгссөн сургуулийн дипломны эх хувь эсвэл нотариатаар батлуулсан хуулбар (нэг хувь энгийн хуулбарын хамт)
  6. Цагдаагийн тодорхойлолт
  7. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 2 хувь өнгөт цээж зураг
  8. Бусад диплом, сертификат болон ур чадварыг нотлох баримтууд

Дээрх материалуудыг шуудангаар илгээх бол эх хувийг бичгийн шалгалтын өмнө нь авчрах нөхцөлтэйгөөр 3, 4, 5 болон 6 дугаар зүйлд заасан материалын хуулбарыг илгээж болно.

III) ШАЛГАЛТ:

Шалгалтад ирэхдээ гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхээ биедээ авч ирнэ.

a) Бичгийн шалгалт:

Бичгийн шалгалтыг 2021 оны 5 дугаар сарын 20-ны Пүрэв гаригийн 10:00 цагт Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаман дээр авах бөгөөд шалгалт бүтэн өдрийн турш үргэлжилнэ.

Бичгийн шалгалтын сэдэв:

  • Турк хэлнээс монгол хэл рүү орчуулга хийх
  • Монгол хэлнээс турк хэл рүү орчуулга хийх
  • Турк хэлээр зохион бичлэг бичих
  • (Англи хэлний мэдлэгтэй тохиолдолд) Монгол хэлнээс англи хэл рүү, англи хэлнээс монгол хэл рүү орчуулга хийх
  • Ерөнхий математик

б) Ярилцлага, ур чадварын шалгалт

Бичгийн шалгалтад тэнцсэн тохиолдолд Элчин сайдын яаманд болох ярилцлага, ур чадварын шалгалтанд уригдана.

Ярилцлагын шалгалтын сэдэв: Ерөнхий мэдлэг, олон улсын харилцаа, Турк-Монголын харилцаа, Турк болон дэлхийн газарзүй, Туркийн түүх

IV) БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА:

Өргөдлийг 2021 оны 5 дугаар сарын 14-ны Баасан гарагийн ажлын цаг дуустал хүлээн авах бөгөөд өргөдлийг ажлын өдрүүдэд тус ЭСЯ-ны байранд 09:00-18:00 цагийн хооронд өөрийн биеэр хүлээлгэж өгөх боломжтой. Шуудангаар ирүүлсэн материал хоцрох болон алдагдсан тохиолдолд Элчин сайдын яам хариуцлага хүлээхгүй.

V) ШАЛГАЛТ АВАХ ГАЗАР:

Бичгийн болон ярилцлагын шалгалтыг:

Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яам

Энхтайвны өргөн чөлөө – 17 (Төв шуудангийн баруун талд)

Утас: +976 11 329 545

Факс: +976 11 313 992

Цахим шуудан: embassy.ulaanbaatar@mfa.gov.tr

Эх сурвалж: http://ulanbator.be.mfa.gov.tr/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж