ЭМЯ: 1306 хүнээс Covid-19 илэрч, таван хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.05.01-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 1306 хүнээс Covid-19 илэрч, таван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит /2021.05.01/ мэдээллээ хийлээ.


ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Friday, April 30, 2021

ЭМЯ-НЫ ХЭВЛЭЛИЙН ЗӨВЛӨХ Б.УУГАНБАЯР:

PCR шинжилгээг бүх нийтээр хумьж багаар хийж, илүү зардлыг хэмнэж байгаа. Зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд албан байгууллагуууд шинжилгээ өгөхгүй байхыг шаардаж байна. Төсөв хэмнэх зохицуулалт хийж байгаа учраас PCR шинжилгээ өгөхийг шаардахгүй  байхыг уриалж байна. Ойрын хавьтал болсон ч шинжилгээ өгөх гэж яарах хэрэггүй. 18-аас дээш насны иргэдийг дархлаажуулах ажлыг эрчимжүүлсэн хэлий ч хамрагдаж байгаа хүний тоо хангалттай бус байна. Мөн заавал нэг төрлийн вакциныг хүлээж эрсдэлтэй тулгарахгүй байхыг зөвлөж байна. Дэлхийн олон улс оронд вакцины хомстол үүсч байна. Харин монгол Улсын иргэдийн хувьд вакциндаа хамрагдахыг уриалж байгаа юм. Хүмүүс өөрсдөдөө таамаг дэвшүүлж надад энэ вакцин тохирохгүй байх гэсэн хардлагатай байна. гэхдээ энэ нь буруу юм.

Өчигдөр нийт 13553 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1306 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Үүнээс 90 гаруй хувь ойрын хавьтагч, 10 гаруй хувь тодорхой тандалт судалгаанаас илэрч байна. Үүнээс 1303 дотоодын эмнэлгээс шалтгаалах гурав бүртгэгдэж, нийтдээ 94 тохиолдол боллоо.

Нийслэлд 1187 тохиолдол, орон нутагт 116 батлагдсан тохиолдол илэрч, тандалтаар тодорхой бүсчлэлийг хийж шинжилгээ авсан. Сүүлийн 24 цагт таван хүн нас барсан.  Ингэснээр нийт нас барсан хүний тоо 115-д хүрээд байна. Харин 24 цагт 1039 хүн эдгэрч, нийт 20681 болсон. Үүнд, эмнэлгээс 311, гэрийн ажиглалтаас 7183 хүн эдгэрч гарсан байна.

COVID-19-ийн улмаас нас барсан иргэдийн тухайд:

  • Дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдсан 71 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 20-нд онош нь батлагдсан 78 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын  21-нд онош нь батлагдсан 78 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 20-нд онош нь батлагдсан  85 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 18-нд онош нь батлагдсан 73 настай эрэгтэй нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Мөн Covid-19 шалтгаант бус нэг хүн энэ сарын 23-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна.

Халдвартай иргэдийн биеийн байдлын хувьд:

  • Хөнгөн – 2656
  • Хүндэвтэр – 1587
  • Хүнд – 466
  • Маш хүнд – 116 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.

Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 845693 хүн буюу төлөвлөсөн иргэдийн 40.9 хувийг дархлаажуултын эхний тунд хамруулжээ. Үүнээс 362926 иргэн коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгээд байна. Иргэд гэрийн ойролцоох дархлаажуулалтын цэгт очиж, вакцинаа хийлгэхийг уриалж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж