Хотулун гүнж алтан судрын эрэлд гарна          

Хуучирсан мэдээ: 2021.05.01-нд нийтлэгдсэн

Хотулун гүнж алтан судрын эрэлд гарна          

Хотулун гүнж алтан судрын эрэлд гарна          

“Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” нэртэйгээр албан ёсны трэйлерээ цацаж эхэллээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хотол цагаан гүнж” романаас сэдэвлэсэн энэ киног тулаант, уран сэтгэмжийн төрлөөр бүтээж байгаа бөгөөд өнгөрсөн 10 сард анхны танилцуулгаа үзэгчдэд дэлгэсэн.

Гурван улирлын турш зураг авалтаа хийж, жил дамнан үргэлжилж буй энэ киноны гүнжийн дүрд залуу жүжигчин М.Цэрэндолгор тоглож байгаа билээ.

Харин Хайду хааны дүрд жүжигчин О.Гэрэлсүх, гүнжийн сэтгэлт залуу горлос овгийн Абатай баатарт жүжигчин Б.Баттогтох, Урус хунтайжид жүжигчин С.Тэмүүжин, Дува хунтайжид жүжигчин Г.Эзэнмөнх, Бүргэд баатарт Гавьяат жүжигчин Д.Төмөртогтох, Хасан сайдад Ё.Баярмагнай, Хотулуны ээж Дөрбэжин хатанд П.Мөнх-Од, Солон хатанд жүжигчин Б.Баярсанаа, Марал хатанд дуучин Ц.Энгүүн, Шибкан хатанд Б.Эрдэнэ-Очир, Номхон хунтайжид  жүжигчин Д.Мөнхтөмөр, Зульфа шидтэнд жүжигчин Б.Сэтгэлтүвшин нар тогложээ.

Киноны эх зохиол шидэт реализмын хэлбэрээр бичигдсэн тул кино тулаант, эпик төрлөөр бүтээгдэж байгаа бөгөөд хөгжмийн зохиолчоор Ц.Байдрагийг сонгожээ. Киноны Ерөнхий продюсерээр  Д.Болдхуяг, ерөнхий найруулагч С.Баасанжаргал, зураглаач Г.Бат-Ирээдүй, эвлүүлгч графикч Б.Чинзориг, ерөнхий зураач Л.Батбилэг, тайзны ерөнхий зураач Н.Батжаргал, дууны найруулагч С.Нэргүй, нүүр будагч Б.Эрдэнэчимэг нар ажиллаж байна.

Уг киноны зураг авалтыг 2020 онд Төв аймгийн Эрдэнэ сум, Хэнтий, Дундговьд хийсэн бол, энэ зун Хайду, Хубилай хааны их цэрэг, тулааны зургуудыг Архангай, Баян-Өлгийн Алтай таван богдод үргэлжлүүлээд дуусах юм байна. “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” тулаант уран сайхны кино энэ оны сүүлчээр ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж