Амралтын өдрүүдэд PCR шинжилгээ авах цэгүүд | News.MN

Амралтын өдрүүдэд PCR шинжилгээ авах цэгүүд

Амралтын өдрүүдэд PCR шинжилгээ авах цэгүүд

Амралтын өдрүүдэд PCR шинжилгээ авах цэгүүд

Засгийн газар, УОК-оос энэ сарын 10-наас эхлэн орон нутгийн иргэдийг вакцинжуулах ажлын хүрээнд иргэдээ дархлаажуулах ажлыг эрчимжүүллээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана.

Дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлэн шинжилгээнд хамрагдах юм. Тавдугаар сарын 1, 2-ны Бямба, Ням гаригт шинжилгээний доорх цэгүүд ээлжлэн ажиллана.

Тавдугаар сарын 1-нд буюу Бямба гаригт:

  • Баянгол дүүрэг – 13 дугаар сургууль
  • Чингэлтэй дүүрэг – 50 дугаар сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг – Таваншарын Номин агуулахын гадна талбай

Тавдугаар сарын 2-нд буюу Ням гаригт:

  • Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр сургууль
  • Баянзүрх дүүрэг – Тэнгэр худалдааны төвийн гадна талбай
  • Хан-Уул дүүрэг – Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд явуулын баг ажиллана.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж