ОХУ-аас 40 мянган тун "Спутник V" вакцин ирнэ

Хуучирсан мэдээ: 2021.05.01-нд нийтлэгдсэн

ОХУ-аас 40 мянган тун "Спутник V" вакцин ирнэ

ОХУ-аас 40 мянган тун "Спутник V" вакцин ирнэ

Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас Covid-19 эсрэг нэг сая тун "Спутник V" вакцин худалдан авахаар гэрээ байгуулсан. Энэ вакцинаас 40 мянган тун ойрын хугацаанд ирэх тухай УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.

Тус вакцины нэг, хоёрдугаар тун улаан, цэнхэр өнгөөр ялгагдсан өөр байдаг аж. Гэрээ ёсоор нэгдүгээр тунгийн 40 мянган тун вакцин өнөөдөр /2021.05.01/ ирэх гэнэ. Үүний 20 мянган тун  нь улсад, үлдсэн нь хувийн хэвшилд нийлүүлэх юм. Харин хоёрдугаар тун нь 21 хоногтоо багтаж ирнэ гэдгийг албаныхан мэдээллээ.

Цаашид "Спутник V" вакциныг энэ жилдээ багтаж бага, багаар нийлүүлэхээр болсон аж. Учир нь ОХУ дотооддоо буюу ард иргэдээ дархлаажуулах бүх мужаа вакцинаар хангах шаардлагатай байгаа юм байна. Мөн ОХУ-аас Монгол Улсад 300 мянган тун "Спутник V" вакциныг хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэхээ мэдэгдсэн.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж