Хашаандаа амьд тоглолт хийж буй залуугийн бичлэг цахим орчинд цацагдаж, олон хүнд урам өгсөн. Тэрбээр цар тахалтай энэ үед гэртээ байгаа хүмүүсийн сэтгэл санааг өргөх, бага ч гэсэн урам өгөх үүднээс хашаандаа байрлах чингэлэг дээрээ гарч дуулсан тухайгаа ярьж байв. Авьяаслаг залуу тун удахгүй “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай хамтран “Чи минь байгаа болохоор” дууг дуулахаар болжээ.
Энэ тухай “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр цахим хуудаснаа нийтлэхдээ “Эгэл жирийн амьдралаас урган гарсан бүхэн олон жил оршин тогтнож, үнэ цэнэ нь бахархал болдог. Ө.Пүрэвжаргал дүүтэйгээ “Чи минь байгаа болохоор” контентыг удахгүй хүргэх болно” гэжээ.
Харин Ө.Пүрэвжаргал "Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр ахтай хамтран уран бүтээл хийхээр боллоо. Эгэл амьдралын амтыг хуваалцах болно. Дэмжиж буй та бүхэнд баярлалаа" хэмээн фэйсбүүктээ бичжээ.
"Street art" буюу гудамжны урлагийг хөгжүүлэхээр зориглон зүтгэж яваа тэрбээр өөрийн амьдарч буй 32-ын тойрогтоо дуулна гэсэн бодолтой явдаг байжээ. Улмаар өнгөрсөн жил худаг дээр дуулж, хүмүүс их эерэгээр хүлээн авч байсан байна. Тиймээс хөл хорионы энэ үед чингэлэг дээр гараад дуулахад тохиромжтой санагдаж, анх найман минутын лайв бичлэгийг эхнэр нь хийж олон нийтийн сүлжээнд тавьсан аж. Түүний хувьд цаашид дуулсаар байх болно. Дуулах гэдэг чинь том хобби болсон тухайгаа өмнө нь гудамжинд зохион байгуулсан тоглолтын үеэрээ хэлсэн.
С.УНДАРМАА
Монгол улсын иргэн 2021-05-01 202.9.46.147
Мундаг залуу байна шүү. Энэ хэцүү үед сэтгэл санаагаар өөдрөг байж олон түмнийг манлайлж байгаа нь үлгэр дуурайлал авмаар байна шүү. Амжилт хүсье. Залуу хүн сэтгэж чадвал амжилт олох салбар олон байна шүү.
Үнэн үнэн үнэн 2021-05-01 139.5.218.198
Энэ залуутай яаж холбогдох вэ.утас энээ тэрээг нь мэдэх хүн бна уу.
zochin gangaa 2021-05-01 64.119.19.154
tolgoitin uhtelee bulaad ugol doo.muu dabarsan tolgoitin sharilaa mon baigan uharal hairlaad ugol doo.nidlaad ogoochee.
Зочин 2021-05-01 202.55.188.46
зөв бичиж чадахгүй юм байж бас хүн доромжлохтойгоо.
Зочин 2021-05-01 64.119.19.154
tolgoitin uhtelee bulaad ugol doo.muu dabarsan tolgoitin sharilaa mon baigan uharal hairlaad ugol doo.nidlaad ogoochee.
Зочин 2021-05-01 64.119.19.154
ene tolgoidin shdee harshaa ene tolgoitin gel ongirool suujina.
Зочин 2021-05-01 64.119.19.154
shaasan aiaa bulsh huure bulaad ugol doo buluuljihdaa taarsan huure zaiald ogoo.
zochin 2021-05-01 202.179.26.177
boljdee aviaastai duudee amjilt chusei
Зочин 2021-05-01 103.10.23.171
Урлаг яажчг өөрчлөгдөж болно энэ бол улаанбаатарын ихэнх нь амьдардаг жи хороололын эгэл бор амьдрал
Зочин 2021-05-01 202.9.46.82
Баяр хүргэж байна. Их гоё контент болно гэдэгт итгэж байна. Үзэхийг тэсэн ядан хүлээж байна.
Зочин 2021-05-01 202.9.40.99
Сайн байна. Иргэд минь өөрийнхөөрөө сонирхолтой сайхан амьдрах хэрэгтэй. Сэтгэл санаагаар унаж өөрийгөө боомилох, уурлаж уцаарлах, бусдад хонзон санаж бас бусдыг хорлож амьдрах хэрэггүй. Учир нь хүний амьдрал нэг л удаа. Тийм болохоор тэр хэдхэн жил бурханаас олгосон хувь тавилантайгаа эвлэрч гэр бзүлээрээ өөрсдөө л аз жаргалтай л амьдар. маш их мөнгөтэй байлаа гээд адилхан л хорвоогийн мөнх бусыг үзүүлнэ. Яг адилхан
Зочин 2021-05-01 64.119.19.205
урлаг гэж нохойн баас болсон цаг шүү