Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

Хуучирсан мэдээ: 2021.05.01-нд нийтлэгдсэн

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

Хашаандаа амьд тоглолт хийж буй залуугийн бичлэг цахим орчинд цацагдаж, олон хүнд урам өгсөн. Тэрбээр цар тахалтай энэ үед гэртээ байгаа хүмүүсийн сэтгэл санааг өргөх, бага ч гэсэн урам өгөх үүднээс хашаандаа байрлах чингэлэг дээрээ гарч дуулсан тухайгаа ярьж байв. Авьяаслаг залуу тун удахгүй “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай хамтран “Чи минь байгаа болохоор” дууг дуулахаар болжээ.

Энэ тухай “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр цахим хуудаснаа нийтлэхдээ “Эгэл жирийн амьдралаас урган гарсан бүхэн олон жил оршин тогтнож, үнэ цэнэ нь бахархал болдог. Ө.Пүрэвжаргал дүүтэйгээ “Чи минь байгаа болохоор” контентыг  удахгүй хүргэх болно” гэжээ.

Харин Ө.Пүрэвжаргал "Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр ахтай хамтран уран бүтээл хийхээр боллоо. Эгэл амьдралын амтыг хуваалцах болно. Дэмжиж буй та бүхэнд баярлалаа" хэмээн фэйсбүүктээ бичжээ.

"Street art" буюу гудамжны урлагийг хөгжүүлэхээр зориглон зүтгэж яваа тэрбээр өөрийн амьдарч буй 32-ын тойрогтоо дуулна гэсэн бодолтой явдаг байжээ. Улмаар өнгөрсөн жил худаг дээр дуулж, хүмүүс их эерэгээр хүлээн авч байсан байна. Тиймээс хөл хорионы энэ үед чингэлэг дээр гараад дуулахад тохиромжтой санагдаж, анх найман минутын лайв бичлэгийг эхнэр нь хийж олон нийтийн сүлжээнд тавьсан аж. Түүний хувьд цаашид дуулсаар байх болно. Дуулах гэдэг чинь том хобби болсон тухайгаа өмнө нь гудамжинд зохион байгуулсан тоглолтын үеэрээ хэлсэн.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж