Дэлхийн хамгийн урт дүүжин гүүрийг Португалд барьжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.01-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн урт дүүжин гүүрийг Португалд барьжээ

Дэлхийн хамгийн урт дүүжин гүүрийг Португалд барьжээ

Дэлхийн хамгийн урт явган хүний дүүжин гүүр Португалд ашиглалтад ороход бэлэн болжээ. “Arouca 516”  нэртэй гүүрийг маргааш /2021.05.02/ албан ёсоор нээх ба өчигдөр нутгийн иргэд гүүрээр зорчиж эхэлсэн байна.

Португалын хойд бүсийн Юнескод бүртгэлтэй Ароука Геопаркийн нутагт байгуулагдсан энэ гүүр нь 516 метр урт бөгөөд хавцлаар урсах Пайва голын дээгүүр 175 метр өндөрт оршдог.

Хоёр жилийн хугацаанд барьсан уг гүүр цар тахлын дараа сэргэх аялал жуулчлалын нэг чухал газар болно гэж тус улсын эрх баригчид үзэж байна. Гүүрийг хоёр жилийн турш 2.3 сая еврогийн өртгөөр барьж дуусгажээ.

“Arouca 516” гүүр нь 2017 оноос хойш дэлхийн хамгийн урт явган хүний дүүжин гүүрт тооцогдож байсан Швейцарийн Альпийн уулан дахь “Charles Kuonen Bridge” нэртэй 494 метр урт гүүрээс 22 метрээр урт болжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж