Гадаадын иргэд ойр байрлах цэгтээ вакцин хийлгэнэ

Хуучирсан мэдээ: 2021.05.01-нд нийтлэгдсэн

COVID-19

Гадаадын иргэд ойр байрлах цэгтээ вакцин хийлгэнэ

Гадаадын иргэд ойр байрлах цэгтээ вакцин хийлгэнэ

Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдийг Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад сайн дурын үндсэн дээр хамруулж эхэлсэн байна. Эхний ээлжид Улаанбаатарт байгаа гадаадын иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах цэгт гадаад паспорт болон оршин суух хаягийн тодорхойлолттой очиж  вакцинд хамрагдах юм.

Гадаадын иргэн харьяатын газраас өгсөн мэдээллээр Монгол Улсад өнөөдрийн байдлаар 14500 орчим гадаадын иргэн байнга оршин сууж байгаа аж. Нийслэлийн хэмжээнд өнөөдөр /2021.05.01/ 110 цэгт 293 багийн 2643 эмч, ажилтан ажиллаж, 76811 иргэнийг дархлаажуулна.

Гадаадын улс орнууд дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахалтай тэмцэх хүрээнд өөрийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахын зэрэгцээ тухайн улсад оршин суугаа гадаадын иргэдийг ялгаварлахгүйгээр адил тэгш нөхцөлөөр дархлаажуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа билээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж