Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Ахмадын амралтын хойд талд өчигдөр /2021.04.30/ Хэрлэн голд улаан өнгийн алион маркын авто машин хөвж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн онцгой байдлын 64 дүгээр ангийн бүрэлдэхүүн 11,09 цагт очиж, тухайн иргэний амь насыг аварчээ.
Автомашин живсэн байдалтай, жолооч 21 настай эрэгтэй нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад голын цүнхээлд унаж, голын бургаснаас өөрийгөө боомилж амиа хорлохыг завдаж байсныг аварч, мөн автомашиныг голоос гаргаж дүүргийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна.
Иймд баталгаагүй зам, гүүр, гарц, гармаар зорчихгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол мөрний эрэгт очихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ