Улсын хэмжээнд 15.3 сая төл хүлээн авчээ | News.MN

Улсын хэмжээнд 15.3 сая төл хүлээн авчээ

Улсын хэмжээнд 15.3 сая төл хүлээн авчээ

Улсын хэмжээнд 15.3 сая төл хүлээн авчээ

Улсын хэмжээнд 15.3 сая төл хүлээн авч, 14.8 сая төл бойжиж, бойжилт 96.6 хувьтай байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар төллөвөл зохих 24 сая эх малын 15.3 сая буюу 60.2 хувь нь төллөөд байгаа аж. Бүсээр нь авч үзвэл, баруун бүсэд хамгийн өндөр буюу 75.8, хангайн бүсэд 58.6, төвийн бүсэд 55.5, зүүн бүсэд 63.5 хувьтай мал төллөлт үргэлжилж байна.

Засгийн газрын “Өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан зарим арга хэмжээ авах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх" төслийн болзошгүй онцгой нөхцөл, гамшгийн үед хариу арга хэмжээ авах дөрөвдүгээр бүрэлдэхүүн хэсгийг идэвхжүүлж, таван сая ам доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг зудын эрсдэл бүхий аймгуудад төсөвлөжээ.

Тухайлбал, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын бүх сум, Говь-Алтай, Өмнөговь аймгийн нийт 74 сумын 45 мянга гаруй малчин өрхөд  хүчит тэжээлийн дэмжлэг үзүүлсэн байна.  Уг арга хэмжээ нь мал аж ахуйн салбарын хүндрэлийг даван туулах, зудын гамшгийн эрсдэл, малын зүй бус хорогдлыг бууруулахад зохих хувь нэмэр оруулсан аж. Салбар яамны зүгээс хаваржилт хүндрэх магадлалтай гэлтгүй бүхий л аймаг, сумдад малын зүй бус хорогдлын тоог багасгахаар ажиллаж байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж