Б.Тулга: МАН-тай албан тушаал наймаалцаагүй | News.MN

Б.Тулга: МАН-тай албан тушаал наймаалцаагүй

Б.Тулга: МАН-тай албан тушаал наймаалцаагүй

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


 “МУТАЦИД ОРСОН ВИРУСИЙН ЭСРЭГ ХЯТАДЫН ВАКЦИН САЙН ҮЙЛЧИЛНЭ”

Сovid-19-ийн мутацид орсон хувилбарын талаар МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.Одгэрэлтэй ярилцлаа.

 -Дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд  мутацид орсон Covid-19-ийн талаар их ярьж байна. Мутацид орсон вирус халдварлах чадвараар хэд дахин илүү байдаг гэсэн. Вирус яагаад мутацид ордог вэ?   

-Мутацид орно гэдэг нь вирусийн ген өөрчлөгдөхийг хэлнэ. Өөрчлөлт том байж болно, эсвэл ганцхан нуклеотид өөрчлөгдөж болно. Мутаци бол генийг хуулбарлахад гарах алдаа. Энэ алдааг генийг хуулдаг уураг өөрөө гаргадаг. Тэгэхээр ген хуулбарлагдаж л байвал алдаа гарна. Хэрвээ вирус идэвхтэй оршин байгаа л бол мутацид орно. Энэ бол байгалийн жам. Харин нэгэнт үүссэн мутаци гэнэт давамгайлах асуудал бол өөр зүйл. Энэ нь үүссэн генийн шинэ хувилбарын байгалийн шалгарал, эерэг селекц явагдаж байгааг харуулж байгаа юм.

Сүүлд яригдаад байгаа “B117” хувилбарын халдварлах чадвар сайжирсан, халдсан хойноо хүндрэх байдал ихтэй мутаци гэж үзэж байгаа. Нэгэнт халдварлах чадвар нь сайжирсан учраас байгалийн шалгарлаар хурдан хугацаанд давамгайлах хувилбар болж байна. Мутацид ороод, бас халдварлах чадвар нь муудаж ч болно. Энэ бол замбараагүй, санамсаргүй явагдаж буй процесс.

-Монголд Их Британийн мутацид орсон Covid-19-ийн хувилбар орж ирсэн байж болзошгүй гэсэн. Энэ вирусийн бусдаас ялгарах шинж нь юу вэ?

-Өнгөрсөн Баасан гаригт Эрүүл мэндийн сайд, ХӨСҮТ-ийн удирдлага тийм мэдэгдэл хийсэн. Сайд энэ талаар зарлахдаа нийтэд сайн ойлгуулаагүй юм шиг байна лээ. Генотип тогтоолгох гээд гадаадад илгээсэн вирусийн дээжийн хариу нь хараахан ирээгүй байна. Харин үүнээс өмнө PCR аргаар дотооддоо саяхан гарсан шинэ халдваруудыг үзэхэд хоёр хүн дээр англи хувилбар илэрсэн гэж хэлэх гээд ойлгуулж чадаагүй. Энэ англи хувилбарын онцлог нь дээр хэлснээр халдварлах чадвар өндөр, халдсан хойноо хүндээр өвчлүүлэх шинжтэй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Р.РЕНЧИНДУЛАМ

МАНАЙХАН “ӨГЛӨӨ БҮР ХАМТДАА ДАСГАЛ ХИЙЕ” ГЭСЭН   

Тусгаарлах байранд байгаа иргэдийг дасгал хөдөлгөөнд уриалж, өрөө өрөөнд нь дасгал хийлгэж буй цагдаагийн алба хаагчийн зураг хүмүүсийн талархлыг хүлээж, олон хүнд урам зориг өгсөн. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг түүнийг Т.Ариунболд гэдэг.

 Тэрбээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын цагдаагийн хэлтэст ажилладаг бөгөөд цагдаагийн байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж буй ажээ. Ингээд түүнтэй утсаар холбогдож цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Тусгаарлах байрны гадна зогсч, иргэдийг дасгал хөдөлгөөнд уриалсан нь олон хүнд урам зориг өгчээ. Хамтдаа дасгал хөдөлгөөн хийх болсон тухайгаа ярихгүй юу?

Би Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Шарынгол сум дундын цагдаагийн хэлтсийн Хонгор сумын цагдаагийн хэлтэст ажилладаг. Би цагдаагийн байгууллагад 16  дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хонгор суманд хоёр дахь жилдээ ажиллаж байна. Суманд дөрөвдүгээр сарын 19-нд Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдэж, ойрын хавьтал болсон иргэдийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан. Миний хувьд тусгаарлах байрны журам сахиулан хоёр дахь долоо хоногтоо ажиллаж байгаа.

Ажиглан тусгаарлагдаж буй иргэдийнхээ дунд "Facebook" групп чат нээчихсэн. Тусгаарлах байранд шинээр ирж буй хүмүүсээ групптээ нэмж, хоорондоо чатаараа холбогдож, мэдээлэл солилцдог юм. Жижиг өрөөнд долоо хоног тусгаарлагдахаар иргэдээс янз бүрийн санал ирнэ. Зарим нь “Эндээс гармаар байна” гэнэ. Тэгэхээр нь би бодож байгаад чатаараа “Маргааш өглөө 8:00 цагт бүгд цонхон дээрээ гараад ирээрэй. Хамтдаа 16 тоот дасгал бие дасгал хийнэ” гэсэн. Өглөө нь бүгд идэвхтэй оролцсон. Эдгээр хүмүүсийн хувьд сэтгэл санаа тогтворгүй, халдвар авсан байх вий гэх айдастай байгаа учраас хэдэн минут ч гэсэн дархлааг нь дэмжих зорилгоор хамтдаа дасгал хийе гэж бодсон юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

А.ЦЭЭСҮРЭН

“ШАРГУУ, ТУУШТАЙ БАЙВАЛ ГОВИЙГ Ч ХАНГАЙ БОЛГОХ БОЛОМЖТОЙ”

Хашаандаа сайхан амьдрах боломж бий гэдгийг үлгэрлэж яваа нэгэн хөдөлмөрч иргэний цахим хуудас дахь зургууд олон хүмүүсийн талархлыг хүлээжээ. Энэ хүн бол Өмнөговь аймгийн иргэн Б.Чинбат. Түүнтэй хашаагаа хэрхэн тохижуулж, говь нутгийн хөрсийг хэрхэн зүлэгжүүлж, мод тарьсан талаар ярилцлаа.

-Говь нутагт хашаагаа зүлгэжүүлж сайхан амьдарч буй зургийг нь олон нийтийн сүлжээнээс харлаа. Та мөрөөдлийнхөө ногоон байгууламжийг хэрхэн байгуулах болсон түүхээсээ бидэнд хуваалцахгүй юу?

-Миний хувьд эхнэртэйгээ зөвлөлдөн 2013 онд нийтийн орон сууцнаас хашаанд амьдрахаар одоогийн амьдарч буй газраа худалдан авсан. Хашаа хатгаж, байшингаа барьсны дараа жилээс нь мод тарьж эхэлсэн юм. Би хөдөө төрж өссөн учраас хашаанд өөрийн хүссэн орчинг бүрдүүлж тааваараа амьдарья гэж зориг шулуудсан. Эхний ээлжинд салхинаас хамгаалах бага зэргийн говийн унаган моднуудыг тарьсан маань сайхан ургаж урам өгч, цаашлаад хашаагаа нийтээр нь тохижуулах их ажил эхэлсэн дээ.

–Амьдрах орчноо өөрчилж, түүнээсээ урам зориг авах нь сайхан байх даа?

-Тэгэлгүй яахав. Миний хувьд мэдээлэл харилцаа холбооны салбарт олон хүнтэй харьцаж, ажилладаг. Хашаан дахь мод бут, цэцэг ногоондоо цаг зарцуулах нь стрессийг арилгаж, эрч хүч өгч, сүүлдээ энэ маань хобби болсон. Мэдээж нийтийн байранд байснаас хашаа байшинд амьдрах нь хавьгүй илүү, орон зай, орчин байдал, цаашлаад эрүүл мэндийн хувьд давуу талтай санагддаг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

С.УНДАРМАА

Б.ТУЛГА: МАН-ТАЙ АЛБАН ТУШААЛ НАЙМААЛЦААГҮЙ   

        МАН, МАХН-тай нэгдэхээ зарлаад буй энэ цаг үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгатай ярилцлаа.

-Монголд улс төрийн нам үүссэний 100 жил дээр МАН, МАХН эргэн нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор боллоо. Ямар чухал амин эрх ашиг МАН-тай нийлэхэд хүргэв ээ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-Хоёр нам нэгдэхэд хүргэсэн хамгийн чухал хүчин зүйл нь цаг хугацаа, нөхцөл байдал юм. Монгол Улсад улс төрийн хүчин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ жил тохиож байна. 100 жилийн ой гэдэг аль аль намын гишүүдийн хувьд эх түүхээ эргэн харж, ирээдүйгээ эргэцүүлэн бодох чухал цаг хугацаа мөн. МАН болон МАХН өмнө нь нэг нам байсан. 10 жилийн үед тодорхой үзэл санаа, байр суурь дээр зөрчилдөж, тусдаа ажиллаж эхэлсэн. Тодорхой хэлбэл, байгалийн баялагтай холбоотой байр суурийн зөрүүнээс болж хоёр салсан гэж болно. Харин өнөөгийн МАН-ыг удирдаж байгаа удирдлага Оюутолгой болон бусад төслийн гэрээг Монголын талд ашигтайгаар засах, сайжруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа нь бидний 10 жилийн өмнөх салсан шалтгааныг үгүй болгож байгаа чухал хүчин зүйл юм. Мөн хууль шүүхийн байгууллагын бусармаг үйл ажиллагааг таслан зогсоох, байгалийн баялгийг ард түмэнд тэгш хуваарилах зэрэг бидний 10 жилийн турш ярьж, дэвшүүлж ирсэн бодлогын асуудлууд МАН-ын өнөөгийн баримталж буй бодлоготой ихээхэн ойртож буй нь нэгдэж, нийлэх гол нөхцөл гэж бид үзэж байгаа.

Хоёрдугаарт, бидний хамтын зорилго нэг байна. Монгол Улсад хүний эрхийн ойлголтыг арай өөр байдлаар томъёолох, илүү өндөр түвшинд хуульчлах шаардлагатай байна. Хүний эрх, эрх чөлөөг хэрхэн тодорхойлох, юугаар, яаж хэмжих вэ гэдгээс төрийн бодлого, хөгжлийн бодлого эхлэх учиртай. Жишээ нь, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуульд хүн амьд байх эрхтэй гэж заасан, амьд л байвал яаж амьдрах нь хамаагүй шахуу. Харин орчин үед амьд байх эрх гэдгийг амьдрах, хүний зэрэгтэй амьдрах гэж тодорхойлдог болсон. Үүнд эрүүл байх, сайн боловсролтой байж, сайхан ажил хөдөлмөр хийж, хангалуун сайхан амьдрах гэсэн ойлголт багтана. Монгол хүн бүр, өрх бүр биеэрээ мэдэрч буй асуудал бол эрүүл мэндийн асуудал шүү дээ. Эрүүл мэндийн тогтолцоо нь хувийн хэвшилд тулгуурласан ашгийн төлөө байдаг тогтолцоотой бол энэ коронатай цаг үед ямар байх вэ гэдгийг төсөөлөхөд ч бэрх байгаа биз. Төр нь эрүүл мэндийн зардлыг хариуцдаг байх нь ямар чухал вэ гэдгийг харуулсан цаг үед амьдарч байна. Тэгэхээр эрүүл мэндийн тогтолцоог төр нь бүрэн хариуцдаг байх тогтолцоо руу орохоос өөр арга алга. Эрүүл байна гэдэг нь эрхээ хамгаалуулж байна гэсэн үг. Энэ тогтолцоог бий болгоход МАН-тай хамтарч ажиллана гэж ойлгож болно.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Ш.АДЪЯАМАА

                 “МОНГОЛ ТАМИРЧИН ХАГАС ШИГШЭЭД ҮЛДЭНЭ ГЭЖ ХЭН Ч ТААМАГЛААГҮЙ”  

Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдсан олимпийн эрх олгох Ази, Номхон далайн орнуудын туялзуур сэлэмний тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Б.Амарзаяатай ярилцлаа. Олимпийн эрх олгох тэмцээн нь илд /Sabre/, хөнгөн /Foil/, хүнд сэлэм /Epee/ гэсэн үндсэн гурван төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд Б.Амарзаяа хүнд сэлэмний төрөлд 14 орны шилдэг тамирчидтэй өрсөлджээ.

-Монголын туялзуур сэлэмний спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ. Сэтгэгдэл өндөр байгаа байх? 

-Сэтгэгдэл маш өндөр байна. Монголын туялзуур сэлэмний спортын түүхэн дэх олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнээс хүртсэн анхны медаль боллоо. Өмнө нь мэдээж, манай тамирчид клубийн түвшний олон улсын тэмцээнүүдээс медаль хүртэж байсан.

-Таныг ганцаараа Ташкентыг зорьсон гэж дуулсан. Дасгалжуулагч, багшгүйгээр яагаад ганцаараа явах болов? 

-Улаанбаатар-Сөүл-Истанбул-Ташкент гэсэн маршрутаар явсан. Монголын туялзуур сэлэмний холбоо 2014-2016 оны хооронд ОХУ-ын мэргэжилтэн, багш А.Ровнягинтай хоёр жилийн гэрээтэй ажилласан. Одоог хүртэл холбооны зөвлөх багш гэж явдаг. Тэр багш маань Ташкент хотын ойролцоо амьдардаг. Тэмцээний үеэр надтай ажиллаж, дасгалжуулах ёстой байсан. Тийм учраас эндээс дасгалжуулагчгүй ганцаараа явсан. Харамсалтай нь багшийн маань байгаа газар хатуу хөл хорио тогтоосон тул Ташкентад ирж чадаагүй. Манай холбооныхон Казакстаны олимпийн хорооны ахлах мэргэжилтэн Х.Болат ахтай холбогдож туслалцаа хүссэн. Х.Болат ах надад бүх зүйл дээр тусалсан. Мөн холбооны хүсэлтийн дагуу Узбекистаны дасгалжуулагч Г.Тимур багш намайг дасгалжуулсан нь үр дүнгээ өгсөн. Монголд үлдсэн Д.Ганбаатар багштайгаа тулааны өмнө, дараа шууд холбогдож заавар зөвлөгөө авсан.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

 Б.МӨНГӨНТАМИР

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-01 192.82.67.179

Үнэлж наймаалцаж болох бүх юмаа тултал нь наймаалцдагийг чинь мэдэхгүй биш!!! Сайндаа ч биш хэнч тоож санал өгөхгүй болоод амьдрах арга нь барагдаад ирэхээр сайн айлын хатавч бараадаж угаадас өвдөл цөвдөл горьдож явааг чинь бүгдээрээ харж л байгаа ш дээ!! Тэндээ очоод олдсон угаадсаа зөв гудармаар юм!!

Avatar

ням. 2021-05-01 64.119.16.28

сайхан байна. Сэргэлэн байна. Ирээдүй байна. Хичээ, Чад: Амжилт.

Avatar

Зочин 2021-05-01 202.9.41.35

Цаг хугацаа харуулна

Avatar

Зочин 2021-05-01 103.57.93.97

Тэгээд өөр юу наймаалцдгийн алим жимс лав биш сэжгийн худалчид УИХ-ийн суудал, төрийн нарийн бичгийн дарга, элчин сайд, дэд сайд болно гэж хуцаж байгаа нөгөө Босоо биеэ үнэлээд нам дамжин агаарт ууршиж байна та нар араас нь хүссэн хүсээгүй орноо

Avatar

Zochin 2021-05-01 64.119.24.99

Хүрэлсүх Цолмон эгч дээрээ ахиад уйлаад очоо юу албан тушаал л олж бвал яаж ч чадах ичдэггүй нөхөр шүү дээр нь худалч бас хулгайч портерын хэрэг…???

Avatar

Болд 2021-05-01 59.153.114.126

Энэ хумуус ямар муухай юм боддог юм вэ Монголд олон нам хэрэггуй шуу дээ улдсэн намууд харин нэгдэж нийлээд хоер нам л байх хэрэгтэй битгий намчирхаад бай угшил нэг намууд нэгдэх нь зов шуу дээ амжилт хусье

Avatar

123456 2021-05-01 49.0.142.169

Худлаа шүү, худлаа

Avatar

Zochin 2021-05-01 139.5.217.108

Enxbayr ex orniixoo tuluu ajillaj xaragdaach shunaliin tulam tvvnii nvdend alban tushaal mungu bolj xaragddag

Avatar

Яр тэмбүү 2021-05-01 64.119.19.253

Албан тушаал наймаалцаагүй юм бол асар их мөнгө авсан. Яагаад гэвэл Н.Энхбаяр асар их шуналтай, хүнээс мөнгө нэхэхдээ огт ичдэггүй гэдгийг хамт ажиллаж байсан бүх хүн мэднэ. Ард түмэн түүнд авлигалын загалмайлсан эцэг гэдэг нэр хайрласан. МАХН бол төрийн батга, яр, тэмбүү гээд л ойлгочих.

Avatar

Зочин 2021-05-01 66.181.161.66

Нохойн баас

Avatar

tulga 2021-05-01 202.9.46.48

энэ л***р намын даргынхаа бөгсииг долооогч гэдэг нь юмуудааа нүүр царайгииин харууул намын суудал горилогч л***р иим лалрууд л монголыг хэдэн хэсэг хуваааж иджииндөөөө

Avatar

Зочин 2021-05-01 203.91.115.50

энэ юу вэ дээ

Avatar

Зочин 2021-05-01 192.82.67.24

Shaampar gulug

Avatar

Зочин 2021-05-01 192.82.67.12

Орлогч сайд байхдаа яамуудыг цөлмөсөн гөлөг одоо бас юм ш*** нь дээ. Тэнгэр ниргэг

Avatar

Зочин 2021-05-01 66.181.179.224

Наймаалцаагүй гэж хэнэг ч үгүй залдаг Энхбаярын тэжээсэн худалч хулгайч бацаан даа,

Avatar

Зочин 2021-05-01 122.201.22.148

Hudal poproh hereggui ta nar l yam naimaltsahgui baij gene estoi nuguu chono mahnaas garlaa gedegtei agaar negen bui

Avatar

ТУЛГАД 2021-05-01 66.181.178.13

ЧИ ЮУ Ч БИТГИЙ НАЙМААЛЦ ЧИНИЙ ҮНЭНЧ НӨХӨРЛӨЛ ИТГЭЛТЭЙ БАЙДАЛ ӨӨРӨӨ ЮУГААРЧ ҮНЭЛЭШГҮЙ ҮНЭЛГЭЭ НӨХӨДДӨӨ ИТГЭЛ НАЙДВАРЫГ НЬ АЛДАХГҮЙ БАЙХАД ИРГЭД ЧАМАЙГ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ДЭМЖИНЭ АМЖИЛТ ХҮСЬЕ ДҮҮД

Avatar

Зочин 2021-05-01 192.82.67.24

Tenegteech malaa

Avatar

Эгэл нэгэн 2021-05-01 139.5.219.103

МАН тай МАХН наймаалцаагүй гэдэгт хэн үнэмших юм. Намар та нар өөр нэг үлгэр яриад л албан тушахлын наймаагаа цайруулна. Монголчууд одоо тэнэг биш. Ой санаиэ ч сайжирсан пацан аа

Avatar

Зочин 2021-05-01 66.181.179.252

Ийм хүмүүсийг урвагчид ашиг хонжоо албан тушаалын наймаачид гэх байх

Avatar

Бүх намууд зайлвал таарна 2021-05-01 59.153.115.95

30 жил нам болон намаас нэр дэвшсэн хүмүүсийг сонголоо. Юу өөрчлөгдөж ямар болсоныг та нар сайн бод. Дахиж нам сонгож дараан доромжлуулмааргүй бна. Нам биш улс эх ороноо гэсэн сэтгэлтэй боловсрол мэдлэгтэй зөвхөн би гэж бодхоосоо илүү ирээдүй хойч үеээ гэж боддог тийм л залуусаа дэмжмээр бна. Намаас гарсан хүмүүс 1000 сайн бгаад намын зуудаг ноход л хийх тавилантай

Avatar

За шаана биз 2021-05-01 59.153.115.95

Ард түмэнийг мэдрэл муутай гэж боддог юм уу муу баас чинь

Avatar

Zochin 2021-05-01 64.119.24.99

Энхбаяр ч өш хонзонгоо мартаагүй л бгаа үхтэлээ өшөөгөө авна даа МАН н зарим нөхөд /б долоож бсан нөхөд/ одоо яанаа эртхэн Хүд шиг Цолмон эгчээсээ уйлаад уучлал гуйж бвал өлзийтэй дээ

Avatar

зочин 2021-05-01 202.21.124.22

тулга боожгой юугаа мэдэхэв

Avatar

ХОТГОР ШАНГА 2021-05-01 122.201.21.196

ХЭДЭН ТЭРБУМ Г АВЧАА БИЗДЭЭ. ШАР ДЭЭЛТИЙН ГАНЦ МЭРГЭЖИЛ . ОДОО ЭНЭ НӨХӨР ХЛОО ЯВАХ ЦАГ НЬ БОЛООГҮЙ ЮМ УУ.

Avatar

zochin 2021-05-01 202.179.26.177

noir n churdeggui biz, ulaml nerelcheed ich chaavaasdaa!!!

Avatar

Зочин 2021-05-01 66.181.189.218

ямар хүүхэд хуурч байгаа биш. Эрх мэдэл мөнгө л биздээ

Avatar

Зочин 2021-05-01 66.181.161.69

Зсссс МАХН л гэнэ МАН л гэнэ эд нарын гал үлээх газар гишгэх 2 оос бусад нь ХУДЛАА ш дээ

Avatar

Зочин 2021-05-01 172.56.17.110

Гоё ш*** юм аа тэрэнд нь мань мэт нь итгээл ш*** юм

Avatar

Зочин 2021-05-01 202.9.47.18

энэ энхбаярын гар хөл мэдэж л байгаа

Avatar

Дамба 2021-05-01 66.181.187.23

Энэ сайхан залуу хар.нялхаасаа нам дагаж,хөгшин коммунистуудын б**с долоосоор насаа барлаа даа.хайран

Avatar

Зочин 2021-05-01 66.181.187.70

Энэ нөхөр горьдож л байгаа Энхбаяр зүгээр нэг наймаа хийх хүн биш ээ

Avatar

Badarch taxar 2021-05-01 192.82.90.88

Naimaalstaagvi bol ashiggvi elseed yah ni we tulgaa

Avatar

зочин 2021-05-01 202.9.46.23

Живж байгаа МАН ын хөлгөнд суугаад дэмий дээ

Avatar

Зочин 2021-05-01 178.115.131.58

Uursuduu medej bga bizde, zur yaawal gj

Avatar

Зочин 2021-05-01 202.21.108.22

Хөөрхий хүүхэлдэй юугаа мэдэх вээ дээ. Чи тэр наймаанд ёстой хамаагүй, чамд дараа нь л сонсогдоно. Чамд хэн ч хэлэхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж