Дээд шүүх хуралдаж АН-ын тамгатай, тамгагүй хоёр даргыг бүртгэхээс татгалзаж, буцаасан. Харин өнөөдөр АН-ын тамганы асуудлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаж, ирэх Даваа гариг хүртэл буюу тавдугаар сарын 3 хүртэл хурлыг хойшлуулжээ.
Учир нь Х.Баттулгын талын АН гурван шүүгчээс татгалзсан юм байна. Тиймээс АН-ынхан хоорондоо ойлголцож, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож амжих эсэх нь өөрсдөөс нь шалтгаалах болоод байна.
У.УРАН