Энэтхэг улсад нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ   | News.MN

Энэтхэг улсад нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ  

Энэтхэг улсад нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ  

Энэтхэг улсад нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ      

(Зургийн тайлбар: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг 4 дүгээр сарын 26-нд хүлээн авч уулзах үеийн зураг)   

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад цар тахлын нөхцөл байдал нэн хүндэрч, олон хүн амь насаа алдаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас тус улсад нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэв. Мөн Монгол Улсын Засгийн газар хүнд хэцүү цагт сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж тус улсын Ерөнхий сайд Н.Модид захидал хүргүүлж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ даваа гарагт Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзахдаа гардуулан өгсөн билээ.

Дэлхийн улс орнууд Энэтхэг Улстай энэ хэцүү цаг үед эв санааны нэгдлээ илэрхийлж, 40 гаруй улс орон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ илэрхийлээд байна.

Энэтхэг Улс манай Оюун санааны хөрш бөгөөд нэн чухал Стратегийн түнш билээ. Хоёр орны харилцааны түүхэнд Монгол, Энэтхэг хоёр улс бие биеэ ямагт дэмжиж харилцан тусалж ирсэн. Манай улс тус улстай тогтоосон харилцааг 2015 оноос Стратегийн түншлэлийн түвшинд ахиулан хөгжүүлж байна.

Монгол Улсад анхны 150 мянган тун цар тахлын эсрэг вакциныг Энэтхэг Улсын Засгийн газар 2 дугаар сард буцалтгүй тусламжаар олгосон. Мөн Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд манай улсад Газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байгаагийн сацуу нүүрс экспортлох яриа хэлэлцээ явагдаж байна. Түүнчлэн улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол гээд өргөн хүрээнд бид хамтран ажиллаж байгаа билээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123456 2021-04-30 49.0.142.169

Арай л жулдаж байнаа, авилгалчид идэж уусан юмнаасаа илүүчилбэл сайн сан. Уг нь Энэтхэгчүүд улаантан Xятадыг бодвол Монголд их элэгтэй ард түмэн дээ

Avatar

Зочин 2021-04-30 202.55.188.84

Chinad ugdug shig 30000 honi l ugvul boloh baisiim. Uursduu emnelegiin or hurehgui humuusee gereer emchilj baina geel haldvar uhel 2-g ihesgeed baigaa bizdee. Amisgaliin apparat heregselee beldeh baisiimaa ene muu duraaraa MANgas mangartaj baina daa.

Avatar

Зочин 2021-04-30 202.126.89.128

Өгөх нь зөвөө зовох цагт нөхрийн чанар танигдана.Амьд эрүүл саруул байхад болно.Хожим Монголын тусгаар тогтнолд ч хэрэгтэй алхам сайн бодоцгооно биз Мөнгө яахавээ олдоно.

Avatar

luvsanperlii 2021-04-30 202.55.188.38

zow shiid bha ugaashaal manaidch buchaad handiw irhn todrhoi

Avatar

Зочин 2021-04-30 77.111.247.72

) Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу— https://tinyurl.com/27hxa9zz

Avatar

зочин 2021-04-30 124.44.184.129

Ашгүй дээ, Энэтхэгчүүд сайхан дөлгөөн, тайван хүмүүс

Avatar

oogii 2021-04-30 202.9.40.19

enethegees irsen 70 garga

Avatar

Зочин 2021-04-30 64.119.25.63

Arvan ih nayad tugrugiin tailangaa ug MAN, haash alga bolov???

Avatar

Зочин 2021-04-30 64.119.25.63

Buhel buten uls ugch bgaa gehed baga mungu shuu dee, ichdeggui hulgaichid iluu ugchij chadahgui yu, ayagui bol ugsun n unen yum uu? Barimt notolgoogoo haruul

Avatar

Зочин 2021-04-30 64.119.25.63

Баримтыг нь харж итгэе!

Avatar

Иргэн 2021-04-30 64.119.17.196

Ард иргэдээ хоосон хөл хорио тогтоогоод эмнэлэгтээ хангалттай амьсгалын аппарат авч чадахгүй байж улс орнууд манай бялдуучуудыг шоолдог байхдаа

Avatar

Зочин 2021-04-30 103.26.195.23

ЭНЭТХЭГТ ЧАДАХААРАА ТУСЛА

Avatar

badral 2021-04-30 202.9.40.19

s*** l*****a ard irged chin tuildaa bna

Avatar

#No_To_MAN 2021-04-30 185.162.10.23

Iim l uchraas #No_To_MAN shuu. Toriin mongo gej baihgui ard tumnii mongo l gej bii gedeg biz. Dotood nohtsol baidal amargui baihad yaasan duraaraa, ooroosoo ogch baigaa yum shig zagnaj bainaa. Yadaj sms ch bolov ilgeegeed ard tumnees asuuj boloh ch heterhii duraaraa zagnaj baina MAN. Yeronhiilogchiin songuuliar #No_To_MAN shuu ta minee

Avatar

Зочин 2021-04-30 122.201.22.209

Та үнэгүй өгсөн 150.000 тун vaccine ямар үнэтэйг мэдэх үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж