Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.04.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26.1-р хэсэгт “Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана” гэж заасны дагуу өнөөдрөөс  /2021-4-30/ эхлэн гурав хоногийн хугацаанд  Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа эхэлж байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэв.

Улсын Их Хуралд суудалтай нам, эвслээс хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлага хангасан Монгол Улсын уугуул иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ.

Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссаны дараа нам, эвсэл нь гурав хоногт багтаан нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд уг хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж