14 байрны 597 айлын орон сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлан өгөхөөр боллоо | News.MN

14 байрны 597 айлын орон сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлан өгөхөөр боллоо

14 байрны 597 айлын орон сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлан өгөхөөр боллоо

14 байрны 597 айлын орон сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлан өгөхөөр боллоо

Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны ээлжит хурал боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоол Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн A/-1/522 тоот бичиг, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанчин штабын эзэмшилд байгаа албан тушаалын Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, 14  байрны 597 айлын орон сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлан өгөх тухай хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мөн Орон сууц эзэмших эрх бүхий таван иргэнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай болон Магадлан шинжлэх хэсгийн 2020 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг үндэслэн орон сууц эзэмших эрхийн бичиг олгогдсон “0” тоот өрөөгөө хувьчлан авахыг хүссэн хоёр иргэнд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо нь 2016 онд 55 айл өрхөд, 2017 онд 197 айл өрхөд, 2018 онд 56 айл өрхөд, 2019 онд 67 айл өрхөд буюу нийт 375 айл өрхөд орон сууц хувьчлах шийдвэр гаргаж гэрчилгээг нь олгосон байна.

ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-30 77.111.247.72

)))) Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу— https://tinyurl.com/27hxa9zz

Avatar

Зочин 2021-04-30 202.126.88.176

Наад хувьчлагдаж байгаа орон сууцнуудад чинь ихэвчлэн БХЯ, ЗХЖШ-ын авлигач 25 генерал 135 хурандаа нар орсон. Тэдний 3 генерал, 80 хурандаа нар өөрсдөө амьдардаг.Бусад наад хувьчилж байгаа байрнуудад өөрсдөө суудаггүй гадны хүнд түрээслэж ашиг олдог луйварчид. Бусад хүмүүс бол тэдний жолооч нар, хамаатан садан, үр хүүхдүүд нь байгаа юм.Өнөөдөр анги салбарт ажилладаг мянга мянган офицер ахлагч нар өөрийн гэсэн орон байргүй гадуур өндөр үнээр байр түрээслэж байхад ичих ч үгүй тэдний албаа хаах хуг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж