Цахим спортын PUBG Mobile төрлийн “Peace Elite Asia Invitational 2021” тэмцээн дөрөвдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд онлайнаар зохион байгуулагдаж, Монголын Zeus Esports баг гуравдугаар байр эзэлж, 350 мянган юанийн эзэд боллоо. Энэхүү тэмцээнд Хятад, Тайланд, Малайз, Япон, Вьетнам, Индонези, Бутан, Өмнөд Солонгос, Монгол зэрэг цахим спорт өндөр хөгжсөн Азийн орнуудын 15 шилдэг баг өрсөлдөж, Хятад Team Weibo түрүүлж, 1.2 сая юанийн эзэд болсон бол Хятадын Huya FA баг үзүүрлэж, 500 мянган юанийн эзэд болжээ.
Zeus Esports баг тавдугаар сарын 13-16-ны өдрүүдэд 150 мянган ам.долларын шагналын сантай “PUBG Mobile Pro League – Season 1 2021: South Asia Championship Finals” тэмцээнд оролцоно. Тэднээс гадна Astra Academy, Apes INC зэрэг Монгол багууд өрсөлдөнө.
Галаа 2021-04-30 202.131.232.94
154 сая төгрөг үү
Зочин 2021-04-30 71.19.255.12
Оросууд орсон бол алахгүй юу.Монголчууд бол барааг нь хараад л чацга тавьчихна.
Зочин 2021-04-30 202.126.90.108
Амжилт хүсье хүүхдүүдэд.Чихэнд чимэгтэй сайхан мэдээ байлаа.
Зочин 2021-04-30 66.181.177.131
Амжилт хүсье. нөгөө ПС тоглоомын газар өнждөг байсны үр шим гарч байна даа.
Хэхэ 2021-04-30 80.43.66.156
Сайн байна.
Зүгээр л бодов. 2021-04-30 185.220.102.243
… цахим спорт өндөр хөгжсөн …
Үгүй шүү. Манай орны хувьд цахим тоглоомын хэрэглээ, соёл, хөгжил, зах зээл, дэд бүтэц, хүн амын сэтгэл зүй таг нойл шүү. Яг л бусад салбартай адилаар бид цахим тоглоомтой холбоотой дэлхийн бүхий л зүйлсийн гадна нь байна. Үүндээ ч санаа зовж, ойлгож байгаа юм алга. Ер нь бол хөмөрсөн тогоон дотор таг харанхуй л сууцгааж байна. Доор бодлоо жагсаав.
Зүгээр л бодов. 2021-04-30 185.220.102.243
1. Нийтээрээ ядуу. Орлого муутай хүмүүс юун PC/Console тоглоомууд худалдан авч өөрсдийгөө зугаацуулах. Ядаж олигтой тоглоом тоглож дийлэх чадал бүхий компьютер/коонсол ч худалдан авч чадахгүй байна. Өдрийн хоол, гэр бүл эргэн тойрныхоо хүмүүсийн наад захын хэрэглээг яая гэж байгаа.
Зүгээр л бодов. 2021-04-30 185.220.102.243
2. Дээрх шалтгааны улмаас дэлхийн янз бүрийн улсын тоглоом хөгжүүлэгчид биднийг огт тоохгүй. Хийсэн тоглоомнуудад монгол хэлний хувилбар байхгүй. Мөн steam/epic/gog/origin/microsoft/psn зэрэг тоглоомын дэлгүүрүүдэд монголд зориулсан үйлчилгээ байхгүй. монгол хэлгүй. Монголоос худалдан авалт хийх боломжгүй. (Энд бас банк санхүүгийн байдал нөлөөлдөг байх. Энэ салбар бас л таг харанхуй байгаа шүү. Дэлхийн санхүүгийн орчинтой ямар ч нийцэлгүй байгаа.)
Зүгээр л бодов. 2021-04-30 185.220.102.243
3. Бид нар дэлхийн цахим тоглоомын хөгжилд ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Бидний хийсэн нэг ч тоглоом алга. Бидний чадваргүй доожоогүй байдлын нэг жишээ.
Зүгээр л бодов. 2021-04-30 185.220.102.243
4. Интернет сүлжээний хурд. Интернеттэй өрхүүдийн ихэнх нь 5Mbps хүртэлх хурдтэй байгаа байх. Мэдээж интернеттэй бол шүү дээ. Интернэтгүй айл өрх нь хэр их байгааг хэлж мэдэхгүйм. 1Mbps, 2Mbps, 5Mbps, 10Mbps гэх мэтээр интернетийн хурдыг хэмждэг гэж бид боддог боловч яг үнэндээ биш юм. Хурд нь яг юу вэ гэхээр Монголд байгаа нэг компьютерээс өөр нэг байршил(дэлхийн хаана ч байж болно. эсвэл бас Монголд ч байж болно)-д байгаа компьютер лүү хандаад тэрнээсээ эргэж хариу ирэх хугацаа юм…
Зүгээр л бодов. 2021-04-30 185.220.102.243
… Энэ хугацаа хэдий чинээ бага байна, төдий чинээ хурдан байна гэсэн үг. Үүнийг ping time гэж хэлдэг. Монгол дотор байгаа 2 компьютер хооронд 10ms байхад монголоос гадны улсууд руу 100ms -ээс дээш ихэнхдээ 300ms-500ms хавьд хэлбэлздэг. Интернэт холболт шаарддаг тоглоомуудын хувьд бол ping time бага байвал сайн. Их бол тоглолтонд муугаар нөлөөлөх, хоцролтоос болж бусад тоглогчоосоо үйлдлээрээ хоцрох, хожигдох, эсвэл холболт салах, холбогдохгүй байх, эсвэл бүр ping time-аараа гадуурхагддаг.
Зүгээр л бодов. 2021-04-30 185.220.102.243
5. Цахим тоглоомын үүлэн үйлчилгээ. Үүнээс бид бас л хоцорч байх шиг. Дээрх интернэт сүлжээний байдал, мөн санхүүгийн орчинтой нийцэлгүй байдал, иргэдийн худалдан авах чадвар зэргээс болдог байх гэж хувьдаа боддог. Stadia, GeForce Now, ShadowPC, xCloud гэх зэрэг үйлчилгээнүүд бидний хувьд хаалттай. Ингээд л би зурганд байдаггүй юм гэдэг шиг.
Зүгээр л бодов. 2021-04-30 185.220.102.243
6. Ядаж дотооддоо хандсан цахим тоглоом, үйлчилгээ байна уу. Үгүй. Эхэнд дурьдсан ядууралтай шууд холбоотой. Ядуу хүн зугаацаж чадахгүй.
Зүгээр л бодов. 2021-04-30 185.220.102.243
7. Хэрэглээний соёл алга. Нийтлэг хэрэглээ байхгүй бол соёл тогтохгүй. Цөөн хэсэг нь хэрэглээд нэг бол хэт донтоно. Нэг бол хэт үзэн ядна.
онцгой комис 2021-04-30 192.82.68.36
zuw. harin manaihan Esport gedeg ugiig oilgohgui bh shig bn sport bol sport hamag amidarlaa denjin tawihiin satsuu beltgel, setgel zui, chadwar geh met aimar ih risk daguulsan zuil. manaihan esport neriin dor zugaa enetereegee gargaj baigad dontdog, teriigee esport ene tere gej umuurdug neg bol zugaaga gargaj bn geh met
УРАГШАА ЗАЛУУСАА 2021-04-30 66.181.183.181
ЦАХИМ СПОРТООР БАЙР ЭЗЛЭЭД БАЙДАГ ЭХ ОРОНД НЬ ЦАХИМ ТОГЛООМ ГЭСЭН НЭРТЭЙ БҮХНИЙГ ДАРЖ ДАРАНГУЙЛЖ ХААЖ БООЖ БООМИЛЖ ХАВЧИЖ ЮМ БҮХНИЙ ТҮРҮҮНД ХОРИЖ ЮМ БҮХНИЙ БӨГСӨНД ЧИХЭЭСТЭЙ БАЙГААД БАЙДАГ. ЮУ Ч ГЭМЭЭР ЮМДЭЭ МИНИЙ ПС НҮҮД Л ЛАВ ТООСОНД 2 ЖИЛ ДАРАГДАЖ НОЙРСОН БАЙНА.ЭЗЭН БИ ИДЭХ ХООЛГҮЙ ИЛҮҮЧЛЭХ ЮМГҮЙ ЭНҮҮГЭЭР ТЭРҮҮГЭЭР ЛААЗ ӨШИГЛӨСӨН ШИГ АМЬДАРСААР….ТАМИРЧДДАА ДҮҮ НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ.УРАГШАА
Зочин 2021-04-30 77.111.247.72
!!!!!!!! Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу— https://tinyurl.com/27hxa9zz
lad 2021-04-30 66.181.184.112
Be champ
Зочин 2021-04-30 211.36.140.248
Sain bn… . Uzuuleed uguuurei!!!
Zochin 2021-04-30 103.10.22.54
350 Мянга гэдэг чинь 150 гаруй сая гэсэн үг үү??
Зочин 2021-04-30 64.119.23.188
сайн байна баяр хүргэе дүү нартаа