Мьянмарын хүн амын тал нь 2022 он гэхэд нэн ядуу болох эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2021.04.30-нд нийтлэгдсэн

Мьянмарын хүн амын тал нь 2022 он гэхэд нэн ядуу болох эрсдэлтэй

Мьянмарын хүн амын тал нь 2022 он гэхэд нэн ядуу болох эрсдэлтэй

Мьянмарт хунтын дэглэмтэй холбоотой улс төр, нийгмийн хямрал, цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямрал хавсран нүүрлэж, эцэст нь дараа жил гэхэд нийт 25 сая буюу хүн амын тэн хагас хувь нь нэн ядуу гэх ангилалд багтах эрсдэл тулгарч байгааг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр мэдэгджээ.

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрын өнөөдөр/2021.4.30/ нийтэд ил болгосон тайланд дээрх асуудлыг дурдаж, “Цар тахал болон улс төрийн үймээний уршгаар мьянмарчууд ядууралд гүн гүнзгий өртөх аюул нүүрлээд байна. 10 гаруй жилийн турш арайхийж байгуулсан ардчилал, эрх чөлөө хэдхэн сарын дотор нуран унаж, Мьянмар улс 2005 онд ардчиллаас өмнө нийт хүн амынх нь тал хувь ядуу байсан үе рүүгээ буцаж байна” хэмээн бичжээ.

Өнгөрсөн оны байдлаар Мьянмарын айл өрхүүдийн 83 хувь нь цар тахлаас болж орлогын хэмжээ нь хоёр дахин буурсан байв. Улмаар цар тахлаас болж ядуурлын шугамаас доогуур амьдардаг хүмүүсийн тоо 11 хувиар өссөн байна. Түүн дээр нэмээд энэ оны хоёрдугаар сарын нэгэнд болсон хувьсгалаас үүдэлтэй үймээн самуунаас болж дараа жилийн эхэн гэхэд дээрх тоо дахин 12 хувиар нэмэгдэх хандлагатай байна.

Эл хямрал эмэгтэйчүүд хүүхдүүдэд илүү хүндээр тусах бөгөөд ялангуяа Мьянмарын нийт хүүхдүүдийн тал хувь нь идэх хоолгүй болох аюул нүүрлэжээ. Түүнээс гадна хотуудад ядуурал гурав дахин нэмэгдэж, хямрал үйлдвэрлэл, аж ахуйд нөлөөлснөөр хөдөө аж ахуйн тэргүүтэй бүтээгдэхүүний хэмжээ эрс багасч байна. Мөн Мьянмарын валют болох Кятын үнэ цэн буурснаас болж импорт, эрчим хүчний үнэ нэмэгдэж, банкны систем цаашид хэрхэх нь тодорхойгүй болоод байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж