Б.Болдсайхан: Хятад вакцин дархлаа хамгийн сайн тогтоож байгаа

Хуучирсан мэдээ: 2021.04.30-нд нийтлэгдсэн

Б.Болдсайхан: Хятад вакцин дархлаа хамгийн сайн тогтоож байгаа

Б.Болдсайхан: Хятад вакцин дархлаа хамгийн сайн тогтоож байгаа

Хятад вакцин дархлаа хамгийн сайн тогтоож байгаа талаар “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захиралБ.Болдсайхан өнөөдөр /2021.04.30/ телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ онцоллоо. Тэрбээр "Эмчийн онолын болон туршлагын мэдлэгээр явж явж хамгийн хүндрэл багатай, реакц багатай дархлаа сайн тогтоож байгаа нь Хятадын Вероселл юм. Сонгдо эмнэлэг дээр жишээлбэл хятад вакцин болон АстраЗенека вакцин хийлгэсэн хүмүүст эсрэг биеийн сорил хийхэд Хятад вакциных хамгийн сайн, өндөр гарч байна. Хоёрдугаарт, хятад вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүсийнх их сайн гарч байна. Гуравдугаарт, өвдсөн хүмүүсийнх мөн сайн гарч байна” гэлээ. Вероселл вакциныг Хятадууд маш олон иргэддээ хийсэн. Сахарын өвчинтэй, харшилтай, суурь өвчинтэй хүмүүст тохирох хамгийн өргөн заалттай нь Вероселл вакцин” гэжээ.

Мөн тэрбээр “Covid-19-ийг нэгдүгээрт вакцин, хоёрдугаарт тодорхой хугацаанд хөл хорио тогтоох зэрэг энэ хоёр арга замаар дарж дийлнэ. Монголчууд covid-19-ийн тахлаас хамгийн хурдан салж, өвдөхгүй, үхэхгүй болох хоёрдугаарт хэвийн ажил, амьдралдаа ормоор байгаа бол бүгд вакцин хийлгэх ёстойг” тодотгосон байна.

Хөл  хорионы  энэ үед иргэдээ нэг, хоёр дахь тун  вакцинд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа. AstraZeneca, Vero Cell вакцинд хамрагдах иргэд харьяа хороо, дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай холбогдож хэзээ, хаана вакцинд хамрагдах мэдээлэл авах бөгөөд товлосон хугацаанд вакциндаа хамрагдаж байгаа юм.

Харин гадаадын иргэд түр оршин суугаа хаягийн дагуу ойролцоох дархлаажуулалтын цэгт пасспорттойгоо очиж хамрагдах боломжтой. Сүүлийн 24 цагт 57103 хүн вакцинжуулалтад хамрагдсан байна. Нийслэлд вакцины нэгдүгээр тунг 655536 хүн, хоёрдугаар тунг 310193 хүн хийлгэжээ. Харин орон нутагт нэгдүгээр тунг 155944, хоёрдугаар тунг 17058 хүн буюу нийт 173 мянга орчим  хүн хийлгэсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Тавдугаар сарын 8-10-ны хооронд нийслэлийн зорилтот 1.1 сая хүнийг вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулахаар төлөвлөсөн. Өдөрт 60.000-70.000 хүнийг дархлаажуулалтад хамруулж буй.

Улаанбаатар хотод өнөөдөр  /2021.05.30/110 цэгт 294 багийн 2,658 эмч, ажилчид 75851 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
23
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
9
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж