Израилын Мерон уулын хормойд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Лаг ба Омер” шашны баяр өчигдөр /2021.04.29/ болж өнгөрчээ. Харамсалтай нь хүмүүс шахцалдаж, 44 хүн хүний хөлд дарагдан амиа алдсан байна.
Түүнчлэн гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 100 давжээ. Эхэндээ баярын үеэр байгууламж нурсаны улмаас хүмүүс нас барсан гэж мэдээлж байсан нь олон мянган хүмүүс үймэлдэж, бие биеэ дарснаас ийнхүү харамсалтай үйл явдал болсон байна.
Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлж буй тус улсын хувьд хөл хорионы дэглэмийг сулруулснаас хойш зохион байгуулсан хамгийн том олон нийтийг хамарсан үйл ажиллагаа нь энэ байв.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус баярт 10 мянган хүн цуглах хязгаар тавьсан ч бодит байдал дээр баярт оролцогчдын тоо 100 мянга давсан гэв.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ