Төв банк энэ сарын 25-ны байдлаар 3875.4 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 41 хувиар буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн гуравдугаар сард 917 кг үнэт металл, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2.9 тонн үнэт металл худалдан авсан. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 2.4 тонноор багассан үзүүлэлт болжээ.
Гадаад валютын улсын албан нөөцийг нэмэгдүүлэх дотоодын эх үүсвэрүүдийн нэг нь алт худалдан авалт. Монголбанк дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс худалдан авсан алтыг гадаадын байгууллагуудад олон улсын жишигт хүргэн цэвэршүүлэн мөнгөжүүлж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлдэг билээ.
Холбоотой мэдээ