Олимпийн үеэр эсэргүүцэл үзүүлсэн тамирчдыг шийтгэнэ | News.MN

Олимпийн үеэр эсэргүүцэл үзүүлсэн тамирчдыг шийтгэнэ

Олимпийн үеэр эсэргүүцэл үзүүлсэн тамирчдыг шийтгэнэ

Олимпийн үеэр эсэргүүцэл үзүүлсэн тамирчдыг шийтгэнэ

Токиогийн олимпийн үеэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж, өвдөглөн суусан эсвэл гараа өргөсөн тамирчдыг IOC буюу Олон улсын олимпийн хорооноос шийтгэнэ гэжээ. Тамирчдыг цэнгэлдэх дотор, наадмын нээлт, хаалтын арга хэмжээний үеэр болон медаль гардуулах ёслолын үеэр дээрх үйлдлүүдийг хийхийг хоригложээ.

Олон улсын олимпийн хорооны "Дүрэм 50" дээр зааснаар олимпийн наадмын цэнгэлдэх болон бусад наадмын бүст жагсаал цуглаан хийх, улс төр, шашин шүтлэг, арьс өнгөний талаарх суртал ухуулга хийхийг хориглосон аж. Энэ талаар наадмыг зохион байгуулагчид, тамирчдын төлөөлөлтэй зөвшилцсөн гэнэ.

Олон улсын олимпийн хорооны тамирчдын комиссын дарга, олимпийн аварга Кирсти Ковентригийн хэлснээр тамирчдын ихэнхи нь дээрх шийдвэрийг дэмжиж байгаа гэв. 2020 оны зургадугаар сард дэлхийн 3500 гаруй тамирчдын дунд санал асуулга явуулахад 70 гаруй хувь нь олимпийн үеэр эсэргүүцэл үзүүлэхгүй гэжээ.

Харин дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Коэ тэргүүтэй албаны хүмүүс тамирчдыг олимпийн үеэр улс төр болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж, үйл хөдлөл, дохио зангаа үзүүлэх эрхтэй гэжээ. Мөн олимпийн аварга, Их Британийн дугуйн спортын тамирчин Каллум Скиннер “Хэрэв тамирчид өвдөглөж суухыг хүсвэл, тэд суух л болно. Хүмүүс Black Lives Matter хөдөлгөөнийг улс төрийн захиалгатай гэж бухимддаг. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ бол шударга ёсны төлөөх тэмцэл. Олимпийн наадам үүнийг 100 хувь дэмжих ёстой. Олон улсын олимпийн хороо олимпийн наадмаас олох тэрбум ам.доллартоо л санаа тавьж байна” гэв.

АНУ-ын дүүгүүр шидэлтийн тамирчин Гвен Берри 2019 оны Пан Америкийн наадамд түрүүлж, медалийн тавцан дээр гараа өргөж, арьс өнгөний үзлийн эсрэг дуу хоолойгоо хүргэж байсан юм. Гэвч хожим нь олон улсын олимпийн хорооноос түүнийг хатуу донгодсон. Сүүлийн саруудад спортын алдартай, нэр нөлөө бүхий тамирчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж, Black Lives Matter хөдөлгөөнийг дэмжиж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-30 77.111.247.72

))))))))) Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу— https://tinyurl.com/27hxa9zz

Avatar

Зочин 2021-04-30 66.181.183.73

Erguu malnuud olimpiin naadmaar bitgii ter balai aris ungunii uzlee gargaad bgaarai aythan naadval naadaarai

Avatar

Зочин 2021-04-30 66.181.177.159

Black lives doesnt matter at all.

Avatar

б 2021-04-30 59.153.85.97

Хоноц хоноцдоо дургүй гэдэг шиг муусайн харууд өөрсдөө муугаа мэдэхгүй бас азиудыг гардуурхаастай. Ер нь АНУ-д бол индианчуудаас бусад нь зайлцгаах ёстой цагаачид юм бус уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж