Цагаачид уугуул иргэдээс илүү олон ажлын байр бүтээдэг

Хуучирсан мэдээ: 2021.04.30-нд нийтлэгдсэн

Цагаачид уугуул иргэдээс илүү олон ажлын байр бүтээдэг

Цагаачид уугуул иргэдээс илүү олон ажлын байр бүтээдэг

Цагаачлалын талаар зарим улстөрч болон иргэд сөрөг бодолтой байдаг ч сүүлийн үеийн нэгэн судалгаа цагаачид АНУ-д маш олон ажлын байр шинээр бүтээж, эдийн засгийг дэмжиж байгааг нотолжээ. Цагаачид болон бизнес эрхлэгчдэд чиглэсэн дээрх судалгааны явцад АНУ-д шилжин очиж амьдрач буй хүмүүс аливаа компанид элсэхээс гадна өөрсдийн бизнесийг эхлүүлж, ажлын байр бүтээдэг болох нь тодорхой болсон байна.

Судалгааны зохион байгуулагчдын нэг, Массачусетс мужийн технологийн хүрээлэнгийн профессор Пьер Азулейн хэлснээр судалгаа хийхэд Америкийн эдийн засгийн холбооны 2005-2010 оны хооронд байгуулагдсан шинэ бизнес бүрийг бүртгэсэн дотоод орлогын албаны архивыг, мөн АНУ-ын хүн амын тооллогын мэдээллээс бизнес эрхлэгчдийн мэдээллийг түүн ашигласан аж.

Цуглуулсан мэдээллээс дүгнэж үзэхэд ажлын насны цагаачдын 0.83 хувь нь өөрсдийн гэсэн бизнес эхлүүлдэг аж. Харьцуулж үзвэл уугуул иргэдийн хувьд энэ тоо хоёр дахин бага буюу 0.46 хувь байдаг аж. Түүнээс гадна судалгааны үр дүнд цагаачид бизнес эрхлэх нь 80 хувь илүү байдаг нь батлагдсан аж. Түүнчлэн өөрийн бизнесийг эхлүүлсэн цагаачид уугуул бизнес эрхлэгчидтэй харьцуулахад 49 хувиар илүү олон ажлын байр бүтээдэг гэнэ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж