Ц.Элбэгдорж, Дарь.Сүхбаатар нар нэвтрүүлгийн дараа уулзжээ | News.MN

Ц.Элбэгдорж, Дарь.Сүхбаатар нар нэвтрүүлгийн дараа уулзжээ

Ц.Элбэгдорж, Дарь.Сүхбаатар нар нэвтрүүлгийн дараа уулзжээ

Ц.Элбэгдорж, Дарь.Сүхбаатар нар нэвтрүүлгийн дараа уулзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр “Мэдээллийн урсгал” хөтөлбөрийн гол зочноор уригджээ. Нэвтрүүлгийн зүгээс ардчиллын анхдагчид, партизанууд, анх тэмцэж байсан хүмүүсээс цөөн хэд нь баяжиж, эрх мэдэлд хүрсэн, харин үлдсэн нь энгийн амьдралдаа үлдсэн гэх агуулгыг гаргахын тулд экс Ерөнхийлөгчийг өөр нэгэн зочинтой уулзуулав. Түүний зочин Дарь.Сүхбаатар байсан юм.

Зочин Дарь.Сүхбаатарын хувьд  ардчиллын төлөө тэмцэж, ардчиллыг эхлүүлэх үед бүгд тэгш гараанаас эхэлсэн ч Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар өөрсдөдөө давуу байдал олгосон хэмээн нэвтрүүлгийн үеэр хэлж, бухимдалтай явдгаа илэрхийлсэн юм. Нэвтрүүлгийн төгсгөлд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Сүхбаатараа хоёулаа үдийн хоол хамт идэнгээ, сайхан ярилцая” хэмээн урилга илгээснийг нэвтрүүлгийн дараа Дарь.Сүхбаатар хүлээн авч, тэд уулзжээ.

Сонирхуулахад, Дарь.Сүхбаатар нь одоо Стандарт хэмжил зүйн газрын дэд даргаар ажиллаж буй.

Ш.ОЧ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж