Улсын дээд шүүхийн байранд Covid-19 халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдсэн учраас тавдугаар сарын 3-7-ыг хүртэлх хугацаанд дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан явагдахгүй болохыг мэдэгдлээ.
Дээрх хугацаанд шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэх юм байна. Тиймээс дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авах бөгөөд шаардлагатай тохиолдолд дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагаа 51-261698, 51-261544 утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой аж.
Холбоотой мэдээ